“X Factor”-ийн ялагч тодорлоо
2015-12-14

2006 оноос тасралтгүй зохион байгуулагдаж буй “X Factor” шоуны энэ улирлын ялагч тодорсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эцсийн шалгаруулалт Лондонгийн “Wembley Arena” цэнгэлдэхэд зохион байгуулагдсан байна. Ялагчаар 17 настай Луиса Жонсон тодорчээ. Тэрбээр дуучин, шүүгч Рита Орагийн багийн гишүүн байсан юм.

 

Луиса финалд Жэймс Брауны “It`s A Man's World” дууг дуулжээ. Өчигдрийн тоглолтод анхны ялагч дуучин Леона Левас болон тус шоунаас төрөн гарсан “One Direction” хамтлагийнхан оролцож, ая дуугаа хүргэсэн байна.  

 

Финалын дараа ялагч твиттертээ “Маш их баярлалаа. Та бүхний итгэлийг алдахгүй сайн уран бүтээлч болох болно. Намайг дэмжсэн бүх хүнд талархаж байна. Би одоо хүртэл ялагч болсондоо итгэхгүй байна” гэж жиргэжээ.

 

Шоуны ялагчийг Саймон Коуэлл продюссерлэж магадгүй хэмээн Рита Ора мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
namuun:
17to gsn chn yu wee 27to gj harhiin bn shd
2015-12-14
Зочин:
Иш чааваас тавьчихсан зургийг нь. Энийг тэгээд хэн гэж таних юм бэ дээ.
2015-12-14