Хэрэгтэй зөвлөгөө
2015-12-14

Америкийн “www.wikihow.com” сайт ийнхүү зөвлөж байна.

 

Зөвлөгөө №1

 

Та цамцныхаа товчыг унахаас өмнө өнгөгүй хумсны будгаар товчооныхоо нүүрэнд түрхээрэй. Хумсны будаг таны товчийг сайтар бэхэлж, угаасан ч унахгүй.

 

Зөвлөгөө №2

 

Элгэн гутлыг арчлах үнэхээр бэрх. Хэрвээ таны элгэн гутал өнгөө алдаж, толбо үүссэн бол хумсны хуурайгаар үрэхийг зөвлөж байна.

 

Зөвлөгөө №3

 

Савхин хүрэм эвсэл куртикны тань цахилгаан гэнэт гацвал та хөвөнд бага зэргийг тос шингээгээд гацсан хэсэгтээ түрх. Хэсэгхэн хугацааны дараа үр дүнг нь харах болно.

 

Зөвлөгөө №4

 

Та нүдний шилийнхээ гарыг бат бах болгохыг хүсч буй бол нугасны хэсэгт нь өнгөгүй хумсны будаг түрхэхийг зөвлөж байна.

 

Зөвлөгөө №5

 

Гоёлын болон энгийн лакан гутал дээр гишгэх эсвэл бусад шалтгаанаар толбо үүсдэг. Хэрвээ таны лакан гутал дээр толбо, хар зураас гарсан бол та хөвөн дээр вазелин түрхээд гутлаа арчихыг зөвлөж байна. Дараа нь зөөлөн алчуураар арч.

 

Зөвлөгөө №6

 

Лакан гутлын өнгийг сэргээж, дахин гялалзуулахыг хүсвэл шил арчигчаар арчаарай. Нэг удаагийн арчилгаагаар таны гутал шинэхэн мэт болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин