Бүсгүйчүүд илүү, илүү...
2015-12-14

 

Наанадаж л эмэгтэй хүн хоёр зүйлийг зэрэг хийж, анхаарлаа хандуулж чаддаг гэдгийг та мэдэх үү. Энэ чанараараа эрчүүдээс илүү. Цаашлаад...



Царай тогтоохдоо эрчүүдээс илүү


Хүний царай төрхийг тогтоохдоо бүсгүйчүүд илүү. Нэг хараад өнгөрсөн хүнээ таних эсвэл хаана харснаа санах тал дээр эмэгтэйчүүд илүү болохыг эрдэмтэд судалгаагаар тогтоосон гэнэ лээ шүү.



Эрчүүдээс их иддэг


Тэр дундаа туранхай охид бүр их иддэгийг та анзаарч байсан уу. “Тарган байж ямар их иддэг юм эсвэл ингэж идэж байхад таргалалгүй яахав” гэсэн гэм зэм хүртэхгүй болоод ч тэр үү туранхай бүсгүйчүүд илүү их иддэг.
 


Эрчүүдээс илүү их ярьдаг


Үүнийг надаар хэлүүлэлтгүй мэднэ байх. Калифорнийн их сургуулийн судлаач эмэгтэй хүн эрчүүдээс гурав дахин их ярьдгийг тогтоожээ.

 

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү машин барьдаг


Товчхондоо замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, илүү хянамгай, болгоомжтой байдаг гэсэн үг. Энэ нь өөрийн болоод бусдын амь насыг эрсдлээс хамгаалдгаараа эрчүүдээс илүү.


Эмэгтэйчүүд хайр сэтгэлийн харилцаагаа илүү чухалчилдаг


Бүсгүйчүүд хайр сэтгэлийн харилцаандаа илүү үнэ цэнэтэй, мэдрэмжтэй ханддаг. Өөрт таалагдсан, тохирсон хүнээ олсон сонгосон л бол харилцаандаа маш их ач холбогдол өгч, цаашид үргэлжлүүлэх бүхий л арга замыг ашигладаг.

 

Стрессээ "тайлж хаяхдаа" ч эрчүүдээс илүү


Уур бухимдал, стрессээ хадгалж, өөрийгөө зовоодог хүмүүс бол эрчүүд. Харин бүсгүйчүүд бол эсрэгээрээ. Аль болох гадагшуулж, бусадтай харьцаж, хуваалцаж, өөрийгөө тайвшруулдаг. Энэ нь өөрийгөө удаан зовоохгүй байх энгийн арга.

 

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү суралцдаг


Эмэгтэй хүн санаа бодол, туршлагаа бусадтайгаа хуваалцах тал дээр илүү бөгөөд ингэснээрээ эрчүүдээс илүү үр дүнтэй суралцдаг байна.  Мөн эмэгтэйчүүд уйгагүй, тэвчээртэй зангаа суралцахдаа ашигладаг.
 

Shuud.mn
Сонин хачин
Худллаааа:
Хүүхнүүд бүтэхгүй ээ
2015-12-14