Эва Лонгория сүй тавьжээ
2015-12-15

Холливуудын нэрт жүжигчин Эва Лонгория, найз залуу Жосе Антино Бостонтой сүй тавьсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Сүй тавих ёслол энэ амралтын өдөр Лос Анжелес хотноо болсон” хэмээн “TMZ” сайт мэдээлсэн ч энэхүү мэдээллийг хос батлаагүй байна.  

 

Бостон сүйт бүсгүйдээ 689 мянган ам.долларын алмаазан бөгж бэлэглэсэн гэнэ. Тэд хуримаа ирэх оны гуравдугаар сарын 15-нд Хавай аралд хийхээр болжээ. Хос 2012 оноос болзож эхэлсэн бөгөөд Бостон Латин Америкийн “Televisa” сувгийн үүсгэн байгуулагч, захирал аж.

 

“Форбес” сэтгүүлээс мэдээлснээр “Бостоны нийт хөрөнгө 4.7 тэрбум ам.доллар” гэв. Бостон сүйт бүсгүйгээсээ таван насаар ах бөгөөд 11 настай охинтой гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин