Танихгүй бол бүү найзал
2015-12-17

Интернэтийн сүлжээний өргөн боломжийг ашиглан дэлхийн хаана ч суугаа хүмүүс цаг хугацаа, орон зайг үл хамааран хоорондоо холбогдож, харилцаж байна. Энэ нь маш сайн боловч нөгөө талаар сөрөг үр дүнг дагуулж, иргэдийг цахим гэмт хэргийн золиос болох эрсдлийг бий болгож байгаа юм.

 

Фэйсбүүк хуудсаар дамжуулан хүмүүстэй танилцаж олон найзтай болох, онлайн худалдаа арилжаа хийхтэй зэрэгцэн аль улсын, хэн болох нь тодорхойгүй этгээд найзлах хүсэлт ирүүлж, улмаар танилцан итгэлийг нь олж, хуурч мэхлэн цахим гэмт хэргийн золиос болгох тохиолдол гарч байна. Цагдаагийн байгууллагад фэйсбүүкийн найз гадаад иргэддээ хууртагдаж, залилуулсан тохиолдлууд бүртгэгдэж байгааг албаны хүмүүс хэллээ.

 

Тухайлбал, “Гадаад улсад цэргийн үүрэг гүйцэтгэж их хэмжээний мөнгөн хадгаламж үүсгэсэн үүнийгээ өвлүүлэх хүн байхгүй тул энэ мөнгийг дипломат шуудангаар чам руу илгээж өвлүүлэн үлдээх болно. Үүнийг өвлүүлэхийн тулд бүртгэлийн болон илгээмжийн төлбөрийг чи хариуцаж төлөх ёстой” гэхчилэн итгүүлж уг илгээмжийг Индонез Улсад дипломат шуудангаар ирж саатсан тул одоо гаалийн торгууль, илгээмжийн терроризмын аюулгүйг тогтоох дүн шинжилгээний төлбөр нэхэмжлэх зэрэгтэй холбоотой үүссэн төлбөрийг шийдвэрлэх хэрэгтэй хэмээн итгүүлж санхүүгийн тусламж ирүүлэхийг хүсч "\Л/ез{егп 11пюп", "Мопеу Огат" үйлчилгээгээр дамжуулан их хэмжээний мөнгийг нь залилан мэхлэх аргаар авсан талаарх гомдол, мэдээллүүд сүүлийн үед бүртгэгдэх болжээ.

 

Гэхдээ та фэйсбүүк болон цахим хуудсуудын аль нэгийг ашигладаг бол "Танихгүй хүнтэй бүү найзал" гэдэг ганцхан дүрмийг баримтлахад л өөрийгөө бүх төрлийн эрсдлээс хамгаалж чадна. Аль улсын иргэншилтэй, ямар ажил эрхлэдэг хэн болох нь тодорхойгүй этгээдүүдтэй фэйсбүүк, чат, и-мэйлээр танилцаж, харилцахаас аль болох татгалзах хэрэгтэй. Хэрэв харилцсан тохиолдолд албан ёсны баталгаат мэдээлэл аваагүй бол санхүүгийн асуудлаар харилцахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

 

Таны сониуч, гэнэн итгэмтгий зан, гадаад, дотоодын олон танил найзтай болох гэсэн тэнэгхэн хүсэл чинь гэмт хэргийн золиос болох эрсдлийг бий болгохыг сана.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
gaj don sadar
2015-12-17