Л.Гансүхийн өмгөөлөгчид мэдээлэл хийнэ
2015-12-18

08.30 цагт: Хууль зүйн яам, Авто тээврийн үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газар хамтран Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үндэсний зөвлөгөөнийг Авто тээврийн үндэсний төвийн онлайн танхимд зохион байгуулна.


09:00 цагт: Аймаг, нийслэлийн ЗД нарын семинарыг Ерөнхий сайд дүгнэж, зөвлөгөө чиглэл өгнө. Дараа нь ЗГ-ын гишүүд сайд нартай хамтран ажиллах гэрээнд Засаг дарга нар гарын үсэг зурна. Арга хэмжээ Төрийн ордны А танхимд болно.


09.00 цагт: Хүний эрхийн Үндэсний Комиссын 514 тоот танхимд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Хил хамгаалах Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. 


09.30 цагт: “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд 2015 оны хэлэлцээрт Монгол Улсын оруулах хувь нэмэр”-ийн баримт бичгийг боловсруулах төслийн тайлан, семинар Шангри-Ла Зочид буудлын Москва хурлын танхим болно. 


10.00 цагт: Худалдаа үйлчилгээний ажилчдын өдрийн баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ Соёлын төв өргөөнд болно. 


11.00 цагт: Монголын гүйлтийн тэшүүрийн тамирчдыг “Пенчён-2018” Өвлийн Олимпийн их наадамд оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэхэд оюуны хөдөлмөрөө зарцуулан, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж буй Энжи Клабб, Б.Дөлгөөн нарт Монголын Тэшүүрийн Холбооноос гүн талархалаа илэрхийлж, Монголын Тэшүүрийн Холбооны “Хүндэт тэмдэг” гардуулах арга хэмжээ Монголын Үндэсний Олимпийн Хорооны байр 404 тоот өрөөнд болно.


11.00 цагт: “Паралимпийн наадам” сэдэвт сургалт семинар Эрүүл мэнд, спортын яамны хурлын танхимд зохион байгуулагдана. 


11.00 цагт: "Энержи Ресурс" ХХК 200 гаруй ажилтнаа гэнэт халах болсонтой холбогдуулан ажилчдын төлөөлөл эрх ашгаа хамгаалуулахаар МҮЭХ-нд хандаад байгаа асуудлаар тус компаний ажилчдын төлөөлөл салбарын болон МҮЭХ-ны удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Хэвлэлийн бага хурал МҮЭХ-ны байранд болно. 


11:30 цагт: Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны цомхотгосон гуравдугаар хурал  Нутгийн удирдлагын танхимд  болно.


11.30 цагт: Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг шаардаж Улс төрийн 21 намын Дарга, гишүүд, дэмжигчид нийлсэн томоохон хэмжээний жагсаал хийнэ. Жагсаал Төрийн ордны баруун талд Хэлмэгдэгсдийн хөшөөний урдаас эхэлнэ.


12.00 цагт: Л.Гансүхийн өмгөөлөгч нар цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


 

14.00 цагт: Төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав "Багш" найраглалаа зохиосны 30 жилийн ойн хүндэтгэлийн эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн дугуй танхимд болно. 


20.00 цагт: Буддын шашны төвөөс Дарь Эх цанриллах  хурлыг  зохион байгуулна. Хурал үнэ төлбөргүй бөгөөд та бүхэн хурлын үйл ажиллагаанд даган баясаж, өргөл өргөж болно. 

Shuud.mn
Сонин хачин