Эва Лонгория гэрлэнэ
2015-12-18

Холливуудын нэрт жүжигчин Эва Лонгория тун удахгүй хуримаа хийхээр болжээ. Тэрбээр 2012 оноос Мексикийн тэрбумтан Хосе Антино Бастонтой үерхэж байгаа юм. Хос хэдхэн хоногийн өмнө сүй тавьцгаасан билээ. Тэгвэл Бастон сүйт бүсгүйдээ гэрлэх санал тавьж, зөвшөөрсөн хариу авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Тэд өнгөрсөн амралтын өдөр Энэтхэг улсад очжээ. Бастон Таж Махалын өмнө сүйт бүсгүйдээ гэрлэх санал тавьж буй зургаа инстаграмдаа байршуулаад “2016.2.14” гэж бичжээ.

 

“TMZ” сайт “Эва, Бастон нар ирэх оны хайрын баяраар гэрлэх бололтой” гэж мэдээлсэн байна.

 

Эва “ABS” сувагт ярилцлага өгөх үеэрээ “Би ч гэсэн жаргахыг хүсч байна. Одоо хангалттай. Удаан хүлээсэн аз жаргал минь ирлээ” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин