Тамирчдад 50.000 ам.долларын дэмжлэг үзүүлнэ
2015-12-19

Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Монголын Үндэсний Олимпийн хороо /МҮОХ/, Монголын Паралимпийнхороо /МПХ/-ны хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын “Санамж бичиг” байгууллаа. Санамж бичигт ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү нар гарын үсэг зурав.

 

   

Энэхүү санамж бичигт Олон улсын олимпийн хорооны харти, Олон улсын паралимпийн хорооны хартаар Үндэсний олимпийн хороо болон Үндэсний паралимпийн хороонд олгогдсон тусгай эрхийн хүрээнд “Рио-2016” Зуны Олимп, Паралимпийн наадамд Монгол Улсын түүх соёл, ёс заншил, уламжлал, хөгжил дэвшлийг илтгэн харуулсан нэгдсэн загварыг зохиохоор Монголын загвар зохиогчдын дунд сонгон шалгаруулалт зарлан, олон нийтийн саналыг үндэслэн сонгох, стандартад нийцсэн хувцас, хэрэглэлээр үндэсний шигшээ багийг хангах асуудлыг хамтран шийдвэрлэх зэрэг  асуудлуудыг тусгасан байна.

 

Мөн санамж бичгийн хүрээнд Олон улсын олимпийн хороо, Олон улсын паралимпийн хорооны ивээл дор зохион байгуулагдаж буй арга хэмжээнд нэгдсэн бодлогоор оролцох асуудлыг хамтран шийдвэрлэхээр харилцан тохиролцов.

 

 

 

Энэ хүрээнд яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын Үндэсний Олимпийн хороо хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаас гадна, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн сангаас Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчдын Олимпийн эрхийн тэмцээнд оролцоход замын зардалд 50.000 ам.долларын дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.

 

      Мөн энэ үеэр  Шадар сайд “Нэг сэтгэл-Нэг зорилго”-тойгоор Рио-ийн тэнгэрт  Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг намируулж олон олон олимпийн медалийг авчирна гэдэгт итгэл төгс байна. Шинэ оны босгон дээр ирэх онд болох олимпийн талаар ярилцаж, монголын баг тамирчид монгол дизайнерын бүтээсэн загвараар нэг хувцастай оролцох болно. Тиймээс баг тамирчдаа дэмжин ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүддээ уриалаа.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Naad sport chini bid nart yr ni ymar ashig tusaa ogj bnaa bodoj uzmer ymaa sda
2015-12-19
yooy:
ochnoon yaduu humuus baihad
2015-12-19