Л.Эрдэнэчимэг БОХХАА-н байнгын хороог даргална
2015-12-21

УИХ дахь нам эвслийн бүлгүүд өнөөдөр 2015 оны хамгийн сүүлийн бүлгийн хуралдаанаа хийж байгаа гэхэд болно. АН-ын бүлэг болон МАН-ын бүлгийн хуралдаанаар Сонгуулийн хуулийг хэлэлцэж байгаа бөгөөд МАН-ын бүлэг түр завсарлаж үдээс хойш дахин хуралдахаар болжээ.



Харин АН-ын бүлгийн хуралдаанаар байнгын хороодын дарга нарыг солих асуудлыг хэлэлцэх юм байна.



Хуульзүйн байнгын хорооны даргаар Д.Ганбат улиран сонгогдсон бол МАН-ын бүлгийн гишүүдийн даргалж буй Эдийн засаг, БОХХАА-н байнгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо болон АН, “Шударга ёс” эвслийн удирдаж буй Төсөв, Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргыг солих уу, эсвэл улираан ажиллуулах уу гэдэг асуудлыг шийдэх юм байна.



БОХХАА-н байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нэр дэвшч, намын бүлгийн гишүүдийн олонхийн саналыг авсан байна. Мөн Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргад Ж.Батзанданы нэр дуулдаж байгаа юм.


Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Тогтох
Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН-д нэг өөдтэй хүн алга аа, ийм байхад улс орныг дампууруулах нээрээ л аргагүй ч юмуудаа, туулай бууддаг нөхөр дарга хийлээ юу
2015-12-23
Зочин:
chinii darga hiih yah we songogdson toirgiinhoo zamiig 1 haraachee tolgoitiin zam aria dendlee ene hotod tolgoit orbitiin zam gej vnen aimar ymaa.
2015-12-22
зочин:
шал тэнэг авгай
2015-12-21