“Буянт-Ухаа-1” хорооллын байрыг зарж болно
2015-12-22

Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа-1” хорооллыг барьж ашиглалтад оруулсан. Тус хороололд байр авсан иргэд 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслэхгүй журамтай байсан.

 

Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар тус хорооллын худалдах, худалдан авах журамд өөрчлөлт орууллаа. Ингэхдээ тухайн иргэн худалдан авсан байрныхаа зээл, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд орон сууцаа бусдад худалдах, ашиг олох зорилгоор түрээслүүлэх эрхийг нээлттэй болголоо. Өөрөөр хэлбэл “Буянт-Ухаа-1” хорооллын оршин суугчид байрны төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд зарж борлуулахаас гадна түрээслэх эрхтэй болж буй юм.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Д,Оюунбилэг:
худал хуурмаг булхай ихтэй.
2015-12-23