Ц.Баярсайханыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилохыг дэмжив
2015-12-23

Эдийн засгийн байнгын хорооны  өнөөдрийн хуралдаанаар эхлээд  сонгуульт хугацаа дуусгавар болж байгаатай холбоотой тус байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. АН-ын бүлгээс Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ц.Баярсайханы томилохоор оруулж ирсэн байлаа. Гишүүд Ц.Баярсайханыг  Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилохыг дэмжсэн юм. Мөн  8 хувийн зээлийн асуудлаар Монголбанкны мэдээллийг сонслоо.

 

Дараагаар нь Барилгын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай  УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр байсан боловч хойшлуулсан юм. Ийнхүү өнөөдрийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин