Бондын бүтээн байгуулалт
2015-12-25

ГУДАМЖ ТӨСӨЛ


 

Монгол Улсын Хөгжлийн банк нь Засгийн газрын 2013 оны 46 дүгээр тогтоол, 2013 оны 71 дүгээр тогтоол, 2013 оны 81 дүгээр тогтоол, 2015 оны 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн “Гудамж” төслийн хүрээнд хэрэгжиж буй төсөл арга хэмжээ болон төслийн нэгжийн үйл ажиллагааны зардлыг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэн ажиллаж байна. Уг тогтоолын дагуу Хөгжлийн банкнаас 200.0 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн санхүүжилтийн гэрээг байгуулж, 2015 оны 11 дүгээр сарын 30-ний байдлаар  120.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна. 

 

Гудамж төслийн хүрээнд нийт 33 уулзварын төсөл хэрэгжүүлж байгаагаас 20 уулзвар болон 2 авто замын барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Архангай аймгийн төвд хийх бүтээн байгуулалтын барилгын ажил  болон 5 авто замын ажил хийгдсэн. Мөн Увс аймгийн төвийн уулзвар 3.2 км авто замын ажил хийгдсэн. Улаанбаатар хотод баригдах 2 хурдны замын техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдэж дууссан бөгөөд Туул голын даланг дагуулан барих хурдны замын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын тав дах санхүүжилтийг олгоод байна.

 

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ТӨСӨЛ


 

Дунд хугацааны ёвро бондын санхүүжилтээр хэрэгжсэн төслүүд нь ЗГ-ын 2011 оны 105-р тогтоол, 2011 оны 336-р тогтоол болон 2012 оны 106 дугаар тогтоолуудын дагуу хэрэгжсэн. Улсын төсвөөс санхүүжилтийн эрх шилжиж          ирсэн төслүүд нь ЗГ-ын 2014 оны 230 дугаар тогтоолын дагуу хэгэржсэн. Үүнд:

 

  • Нийт нийслэлийн авто замын газрын захиалгаар 20 авто зам барилгын төсөл хэрэжснээс хэрэгжиж дуусан Улсын комисс хүлээж авсан 19 , Гудамж төсөл хэрэгжих болсонтой холбогдуулан Захиалагчийн шаардлагаар ажлыг зогсоосон 1 төсөл, Захиалагчийн саначлагаар  цуцлагдсан1 төсөл байгаа болно.
  • Авто замын хяналтын төслүүд нь нийт хэрэгжиж буй төслүүдийг 4 багц болгон хувааж хяналт тавьсан бөгөөд авто замын барилгын бүх ажил хэрэгжиж дуссантай холбогдуулан хяналтын төслүүд нь бүрэн хэрэгжиж дууссан байна.
  • Авто замын инженерийн зураг төслийн 7 багц 31 төслөөс 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хэрэгжиж дуссан 29, гүйцэтгэл хулээгдэж буй 2 төсөл байгаа болно.   

 

Эдгээр төслүүдийн хүрээнд нийт 94,9 км авто зам баригдаж байгаа бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 31-ний байдлаар 107.9 тэрбум төгрөг олгогдоод байна.

 

ОРОН НУТГИЙН АВТО ЗАМЫН ТӨСӨЛ


 

Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 105, 2012 оны 02 дугаар сарын 15-ны 47, 2012 оны 04 дүгээр сарын 04-ний 106, 2012 оны 10 дугаар сарын 27-ны 110, 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 184, 2014-185, 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2014-237, 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 96 дугаар, 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 124, 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаар  тоот тогтоолуудын хүрээнд орон нутгийн авто замын санхүүжилт шийдвэрлэгдэн хэрэгжиж байна.

 

Монгол Улсын Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэр болон Чингис бондын эх үүсвэрээс нийт авто зам салбарт зам барилгын 39 төсөл, 16 хяналтын зөвлөх үйлчилгээний төсөл, 11 зураг төслийн зөвлөх үйлчилгээний төслүүдэд нийт 2154 км авто замын ажилд 2015 оны 11 дугаар сарын 30-ний байдлаар 838.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Р ашиг муу хөрөнгө оруулалт:
Аймгийн төвд зарцуулсан хөрөнгө хэзээ эргэж нөхөгдөх юм бол зээлээр авсан мөнгөө ингэж зарцуулчихад дараа нь маниусаараа төлүүлнэ дээ
2015-12-25
Unen ug:
Erh tushaal ashiglaj Batbayar Arhangaid, Altanhuyag Uvsiin tubd heden terbumiig Tsatsaag busad ni hooson baidag yu yum be. Ard tumend uuruulsen oroor son guild ner tor hudaldaj abchihdag baidal hezee arilah be
2015-12-25