Э.Бат-Үүл, Т.Аюурсайхан хоёр дахин “байлдах уу”
2015-12-25

 

Замын хөдөлгөөнд саад учруулж, зөвшөөрөлгүй газар байрлуулсан тээврийн хэрэгслийг ачих үйл ажиллагаа хэл амтайгаар явагдаж байгаад түр хугацаар зогссон. Тэгвэл шинэ оны эхний өдрөөс дахин хэрэгжиж, машинтай хүмүүсийг “зовоох” нь.

 

Өчигдрийн НИТХ-ын хуралдаанаар зориулалтын бус газар байрлуулсан тээврийн хэрэгслийг зөөх болон түр саатуулах байрны төлбөрийн хэмжээг батлав. Энхтайваны өргөн чөлөө, Их сургуулийн гудамж, Их тойруу, Залуучуудын өргөн чөлөө зэрэг 77 гудамжийн хориглосон хэсэгт машинаа байрлуулбал шууд журмын хашаанд аваачихаар тогтоолд тусгажээ. Ингэхдээ мотоцикль бол 30 000, суудлын автомашин, микробус бол 60 000, 3.5 тонноос дээш жинтэй том оврын машиныг 90 000 төгрөгөөр зөөж шилжүүлнэ. Харин журмын хашаа нэг хоногийн 3000-20 000 төгрөгийн төлбөртэй. Суудлын машины нэг хоногийн төлбөр нь 5000 төгрөг. Тэгэхээр 65 000 төгрөг төлж байж машинаа “суллаж” авна гэсэн үг. Гэхдээ 24 цагийн дотор машинаа “суллаж” авбал журмын хашааны төлбөр болох 5000 төгрөгийг төлөхгүй байж болох гэнэ.

 

НИТХ-ын энэ тогтоолыг төсөл байхад нь ШӨТХГ-ын дарга Т.Аюурсайхан дэмжих боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Автомашин зөөж шилжүүлэх, түр саатуулах хашааны төлбөр хураамжийн хэмжээг ямар үндэслэлээр тогтоосон нь тодорхой бус, эдийн засгийн тооцоо судалгаа байхгүй байгаа тул НИТХ-ын тогтоолын төслийг дэмжих боломжгүй байна” гэсэн хариуг албан бичгээр илгээсэн нь тогтоол батлагдахаас гуравхан хоногийн өмнөх үйл явдал. Мөн тэрбээр 2014 онд Цагдаагийн ерөнхий газраас гаргасан 55 000 төгрөгийн төлбөр тооцоо, судалгаатай байсан гэдгийг ч давхар хэлэв.

 

Харин НИТХ төслөө тогтоол болгон баталгаажуулж, хэрэгжүүлэх өдрөө хүлээж байна. Өмнө нь хэрэгжиж байсан журмыг ШӨХТГ-аас хууль бус хэмээн үзэж, шүүхэд  хандсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг журмыг хууль бус гэх шийдвэрийг гаргаж, машин ачилтыг зогсоосон юм.

 

Харин одоо журам дахин хэрэгжиж, жолооч нар машинаа хайж, эрэл сурал болох нь. Магадгүй хотын дарга Э.Бат-Үүл, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хоёрын “байлдаан” дахин эхлэх биз. Учир нь Т.Аюурсайхан 30 000-90 000 төгрөгийн төлбөртэй ачих үйлчилгээний журмыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тэр зөвхөн саналаа илэрхийлээд орхих уу эсвэл тооцоо судалгаатай зүйл дахин шаардах уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

 

Маш тодорхой зүйл нь шинэ оны эхний өдрөөс эхлэн машин чинь зам дээрээс “алга” болно. Нэгдүгээр эгнээ, зөвшөөрөлгүй газар түр байрлуулсан байлаа ч өршөөлгүй гэдгийг сануулъя. Эрэл сурал, явдал чирэгдэл нь чамгүй цаг хугацаа, хөрөнгө санхүү шаардах учраас анхаарна биз ээ.

 

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
neg l hort havdar
2015-12-27
ҮХЭР АЮУРСАЙХНЫ МАЛ НАМ:
Аюурсайхан чи МАНы үеийн мангар түгжирсэн журам дүрэмгүй анархи замыг дахин сэргээж АН МАН хоёр адилхан засаглаж чадсангүй гэдэг үнэлгээ л авахыг хүсэж байгааг БИД БҮГД МЭДНЭЭ чи муу бидэнтэй дахин нүүр тулна шүү танай намыг үнэр ч байхгүй болтол зурахаа бид мэдэж байгаа
2015-12-26
Зочин:
би 20000-р ачаад улсдаа 15000-г нь тушаая.
2015-12-25
Жолооч:
Ачих нь зөв
2015-12-25
Жолооч:
Ачих нь зөв
2015-12-25
nnn:
Аюурсайханы зөв. Хотын дарга зэрлэг капитализмаар бус сонгодог кап-аар явмаар юм. Ядахдаа тооцоо, судалгаа хийгээч. хангалттай зогсоолоо байгуулаад дараа ач мэдэв үү
2015-12-25
Зочин:
заавал яагаад ийм хатуу төлбөр тогтоогоод хэдхэн компанид эрхийг нь олгоод байгаа юм бэ? наад чинь бизнес яваад үхчих гээд байна Бат-Үүл гуай. Ачилтын үйлчилгээ явуулах хүсэлтэй компаниудыг чөлөөтэй өрсөлдүүлээч! Өрсөлдөж байж хамгийн бодитой бага үнэ төлбөр тогтдог юм үүлэн үст ээ! Би лав 20,000 төгрөгөөр ачихад бэлэн байна! Аюурсайханыг дэмжиж байна!
2015-12-25
Зочин:
аюурсайхан гэж юу вэ?
2015-12-25
зочин:
AYURSAIXAN NOVSHOO CHI ZAILAAD OGVOL UB XOTIIN TUGJREL EMX CEGCENDEE ORNO.CHI MUU ZAILAAD OG.
2015-12-25
зочин:
MAH-N AYURSAIXAN GEJ KOMMUNIST YU MEDDEG YM BE.AYURSAIXAN ENE BOL MELXII M. ENXBOLDIIN OIMSNII SHIVER N BGAA YM.AYURSAIXAN CHI ENE XOTIIN TUGJRELIIG BITGII IXESGEED BGAARAI. CHI TER MELXIINUUDEE DAGAAD ZAIL.
2015-12-25
зочин:
MAH-N AYURSAIXAN GEJ KOMMUNIST YU MEDDEG YM BE.AYURSAIXAN ENE BOL MELXII M. ENXBOLDIIN OIMSNII SHIVER N BGAA YM.AYURSAIXAN CHI ENE XOTIIN TUGJRELIIG BITGII IXESGEED BGAARAI. CHI TER MELXIINUUDEE DAGAAD ZAIL.
2015-12-25
зочин:
MAH-N AYURSAIXAN GEJ KOMMUNIST YU MEDDEG YM BE.AYURSAIXAN ENE BOL MELXII M. ENXBOLDIIN OIMSNII SHIVER N BGAA YM.AYURSAIXAN CHI ENE XOTIIN TUGJRELIIG BITGII IXESGEED BGAARAI. CHI TER MELXIINUUDEE DAGAAD ZAIL.
2015-12-25
Батэрдэнэ:
Сахилга хариуцлагагүй анархи байдлыг өөгшүүлж сонгуульд оноо авах гэсэн МАН-ы арчаагүй бодлогыг Аюурзана гэдэг дурак нь хэрэгжүүлж байгаа хэрэг шүү дээ.
2015-12-25
000:
maltsaad alaltsaad bh yam
2015-12-25
иргэн:
тэр Аюурсайхан гэж нөхөрт хэдэн хонь өгөөд хөдөө уруу нь явуул.
2015-12-25
Зочин:
Хотын замын хөдөлгөөнд саад учруулж, зөвшөөрөлгүй газар байрлуулсан тээврийн хэрэгслийг асуудлыг Т.Аюурсайхан гэж хөдөөний дурак яаж шийдэх юм болдоо хөөрхий
2015-12-25
Зочин:
UKHAMSARGUY , KHAANA AMIDARCH BUIGAA MEDDEGGUY , ARWAI KHEERIIN TALD GANTSAARAA BAIGAA YUM SHIG ZAGNADAG BUDUULEG , OYUNY KHOMSDOLTOI YU
2015-12-25
Бат-Үүл зайл.:
Бат-Үүл зайлаачээ. Бат-Үүлийн өөрийнх нь машиныг ачих хэрэгтэй.
2015-12-25