Сурталчилгааны самбарыг буулгах хугацааг хүчингүй болголоо
2015-12-25

Сонгуулийн сурталчилгааны үеэр зурагт хуудсыг  санал хураахаас 24 цагийн дотор авдаг байсан. Гэтэл энэ удаагийн Сонгуулийн хуулиар сонгуулийн сурталчилгааны зурагт хуудсыг 24 цагийн дотор  буулгадгийг болиулахаар заажээ. Энэ заалт олонхийн санал авсан бол гишүүн Г.Уянга цөөнх болсон байна.

 

Гишүүн Г.Уянга сонгуулийн сурталчилгааны зурагт самбарыг санал хураах өдрөөс 24 цагийн дотор буулгах ёстой. Мөнгөтэй хүмүүс л маш олон зурагт хуудас гудамж талбайд наадаг. Гэхдээ том самбаруудыг аж ахуйн нэгжүүд 24 цагийн дотор буулгах ёстой. Эзэн нь тодорхой байхад буулгуулахгүй байж болохгүй  гэсэн бол Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Зурагт ухуулах хуудсыг өрсөлдөгчөө хорлох гээд зарим нь нааж хууль бус үйлдэл хийдэг. Дээр нь энэ  удаагийн хуулиар зурагт хуудсыг үнэ төлбөргүй  байршуулахаар заасан байгаа гэсэн юм. 

 

Нэр дэвшигчид  сонгуулийн сурталчилгааны зурагт хуудсыг  24 цагийн дотор буулгахгүйгээр болж байна.

 

Хууль зөрчсөн цахим хуудасны үйл ажиллагааг 6 сараар хаахаар төсөлд тусгасныг гишүүд дэмжлээ. Мөн өдөр тутмын сонинд материал нийлүүлэх заалтыг хуулийн 78 дугаар заалтаар зохицуулагдаж байгаа аж.  

 

Ийнхүү хуулийн заалт бүрээр санал хураалт явуулж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ММ:
Даанч дээ. Энэ парламент солиотнуудаар дүүрчээ
2015-12-25
SONGOGCH:
ENE ULS XAASHAA YAVAAD BAINA VE???
2015-12-25