Нийслэлийн Засаг дарга мэдэгдэл гаргалаа
2015-12-25

 

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан тэргүүтэй тус бүлгийн төлөөлөгчид 2015 оны 10 сарын 14-ний өдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн төсвийн 410 тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан” хэмээн ор үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай мэдээллийг олон нийтэд цацсан тул миний бие 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Гомдлын дагуу шалгалт явуулж Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ.



           Дүүргийн прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан нь хуульд заасны дагуу эцсийн шийдвэр биш бөгөөд МАН-ын бүлгийн төлөөлөгчдийн цацсан гүжир гүтгэлгийг үнэн гэж үзсэн хэрэг бүр биш юм. Гэтэл хууль хяналтын байгууллагаас эцсийн шийдвэр гараагүй байхад нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс дүүргийн прокурорын байгууллагын шийдвэрийг мушгин гуйвуулж “Нийслэлийн Засаг даргыг МАН гүтгээгүй, үргүй зардал гаргасан нь үнэн гэдгийг Прокурорын байгууллага нотоллоо” гэх мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар түгээж байна. Нийслэлийн ИТХ-ын МАН-ын төлөөлөгчид битгий хэл, жирийн нэг иргэн “Хэрэг үүсгэхээс татгалзсан” гэх шийдвэрийг ойлгоно. Харамсалтай нь нийслэлийн МАН-ынхан нөгөө л зангаараа хуулийн нэр томъёог гуйвуулж,  богино хугацааны улс төрийн увайгүй тоглолт хийж, олон нийтийг төөрөгдүүлэх оролдлогоо хийсээр байна.



         Нийслэлийн шинэчлэлийн багийн баримталж буй бодлого, гаргасан шийдвэр, өрнүүлсэн бүтээн байгуулалтыг Монгол Ардын Намын гүтгэлэг, хоосон улс төржилт баллуурдаж үл чадна гэдгийг бардам хэлнэ. Манай иргэд ч нотолно. Тиймээс миний бие энэ асуудлын үнэн мөнийг тогтоолгохоор хуулийн дагуу дараагийн шатны хууль хяналтын байгууллагад хандана гэдгээ үүгээр мэдэгдэж байна.



Shuud.mn
Сонин хачин
Зочин:
заргалдахаас өөр ажил байна уу
2015-12-26
Шүүмжлэгч:
Тэнэг хүн ч ойлгоно эрүүгийн хэрэг үүсгээгүй гэдэг чинь логикоороо та мөнгө үргүй зарсан гэсэн үг битгий сүржигнэ угаасаа үргүй зардал гэдэг нь хэнд ч ойлгомжтой
2015-12-26
Зочин:
заргалдахаас өөр ажил байна уу
Зочин:
Urdah hotin darga nar yu hiisen yum be
2015-12-25
Хамгийн их мөнгийг иргэддээ наалдах юмгүй үрсэн э:
Хүүдээ хэдэн тэрбум авах боломж өгчихөөд байдал эвгүйцэхээр цэвэр хүн болох гэж хүүгээ төслөөс гаргасан биш үү тэр райлбус ямар үр дүнтэй ажил вэ
2015-12-25
Бичээч:
Ганбаяр Амарбаясгалан гэсэн өөрийн толгойгүй мануухайнууд улс төр хийж байгаа ухаан нь тэр. Тэд аливаа бүтээн байгуулалт өөрөөс нь бусдаар хийгдсэн байвал шээс алдаж дарга нарынхаа заавраар янз бүрийн бусармаг арга гүтгэлэг зохиох гэж оролдож байгаа царай нь. Эдгээр залуучууд цэл залуугаараа зэвэрч нүд нь юм харж мэдрэхээ больж уймраа худалч чавганцын дүртэй болох гэж дээ. Улс төрийг залуучууд ингэж хийдэггүй л байхгүй юу. Жаахан алсыг харж ухаантай хандахыг зөвлөе,хүүхдүүдээ. Өөр улс орон ард түмний төлөө ухаанаа уралдуулж чаддаг бол чинь хийх ажил зөндөө байна. Өөрсдийгөө нэг эргээд хар даа.
2015-12-25
Зочин:
Ямар их зав бэ? Хаяач, буруу зөрүү шийдвэр, алдаа дутагдал бол зөндөө байгаа нь үнэн шүү дээ. Урьд өмнө хэзээ ч байгаагүй асар их мөнгийг баруун солгойгүй цацсан, ядаж байхад хүүдээ олон тэрбумын тендер өгсөн гээд....
2015-12-25
Зочин:
1.райлбус ....тэрбум 2.тамхи татах цэг 300сая, 3.автобусны карт, карт уншигчийн шахааны .....тэрбум 4.хүүдээ өгсөн ..... тэрбум гээд л хөвөрч өгнө ш дээ.мэлзэхээ болилдоо хотын дарга аа. та хуучин цагт бол шоронд орох байтугай шонд толгойгоо өлгүүлэх ял үйлджээ. маажгий гуталтай мантуу голдоггүй байсан батүүл, одооны тарган цатгалан төрөөс төрсөн тэрбумтан батхүүл нарын хооронд 10000000000км зай байна даа.
2015-12-25
зочин:
Шударга хуультай ,төр засагтай улсад бол цаазаар авахуулах ялтай гэмт хэрэгтэн байж үгүй мөн их дүвчигнэх юм аа. Яасан ч ичих нүүргүй цайчихсан адгуус гэж ийм юм байдаг байна. 5 хүрэхгүй жилийн өмнө ашиг сонирхлын зөрчил гээд улин хуцаад явдаг байсан этгээд өөрөө хүүдээ тэрбумаар тоологдох их төсөвтэй тендер авч өгөөд явж байдаг.Энэ ариун явдал мөн үү. Энэ бол бузар явдал мөн. Бузар бузартаа буудан алуулах ялтай бузар явдал мөн.
2015-12-25
Зочин:
MAN- YN UKHEJI BAISAN KHULGAICH , AWILGACHID SAIN ZUYL KHIIGEED ARD OLNY ITGELIIG KHULEEJI BAIGAA KHOTYN DARGAD KHOR SHAR NI KHURCH BOOJI UKHEES KHOLGUY BOLSONDOO INGEJI BAIGAA YUM, KHOTYN DARGA TANYKHIISEN ZUILIIG ARD OLON OILGOJI MEDEJI BAIGAA
2015-12-25
Зочин:
АШИГГVЙ ЗАРДАЛ ШАМШИГДУУЛАЛТ УЛААНДАА ГАРСАН АВИЛГА ДЭНДСЭН ДЭЭ ДЭНДСЭН. УЛС ОРОН МИНЬ ИЙМ Ч БОЛЧИХ ГЭЖ. ОДОО ЯАЖ АХИЖ БОСГОНО ДОО. БИДНИЙ ХЭДЭН МОНГОЛЧУУД.
2015-12-25
Зочин:
тэнэгт за. Баүүлийн зөв. МАН ын эргүүнүүд амаа тат за.
2015-12-25
Зочин:
chi chini xarin bas teneg garyy.odoo tegdeg teneg xunch baixgui gedegiig medseer baij xachin xachin ym yrixaa boli.Batuuliig demjjigchid ulam xureegee telseer
2015-12-25
Зочин:
Амласнаа биелуулж авто захыг хотоос хучээр гаргаач Батуулээ
2015-12-25
Зочин:
Хүүдээ тэрбум тэрбумаар нь тендер авч өгдөг нь Нийслэлийн шинэчлэлийн багийн баримталж буй бодлого, гаргасан шийдвэр, өрнүүлсэн бүтээн байгуулалт мөн үү баатараа.
2015-12-25
Зочин:
chi chini xarin bas teneg garyy.odoo tegdeg teneg xunch baixgui gedegiig medseer baij xachin xachin ym yrixaa boli.Batuuliig demjjigchid ulam xureegee telseer
зочин:
Бат-Үүлд зарга хийхээс өөр ажил алга уу? Яасан завтай хүн бэ? Сайн дураараа ажлаа өгчихөөд заргаа хийж суувал өвөөд дээр дээ...
2015-12-25