Миссисипи мужид 13 хүн амиа алджээ
2015-12-30

АНУ-ын Миссисипи мужийн ихэнх гол үерлэсний улмаас 13 хүн амиа алдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Аврах албанаас мэдээлснээр “Үер, усны улмаас 1400 орчим байшин үерт автсан. Мөн 100 гаруй автомашин усанд живсэн” гэжээ.

 

Муж даяар цахилгаан тасарсан учир онц байдал зарлахад хүрчээ. Ихэнх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, өнөөдрөөс эхлэн тусламжийн нисдэг тэргүүд иргэдэд цэвэр ус болон дулаан хувцас тарааж эхэлсэн байна.

 

Техас мужийг Торнадо салхи дайран өнгөрч, 26 хүний аминд хүрчээ. Хар салхины улмаас Миссисипи мужид зургаан, Теннесси мужид зургаан хүн, Арканзас болон Алабама мужид таван хүн амиа алджээ. Эдгээр мужид хур тунадас орж буй бол Оклахома мужид 50-90 см-ийн цасан бүрхүүл тогтсон гэнэ. Оклахома мужид сүүлийн 10 жил тохиогоогүй хүйтэн өвөл болно хэмээн албаныхан сануулжээ. Цаг агаарын таагүй байдлын улмаас дээрх мужууд бүх орон нутгийн нислэгээ цуцалсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин