Бага насны хүүхдийг ганцаар бүү орхи
2016-01-01

Хүйтний эрч чангарч монгол гэрт амьдардаг айл өрхийн галлагаа нэмэгдэж, айлууд пийшин зуухаа буруу галлах, шатах материалтай хэтэрхий ойрхон тавих, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй зэргээс гал түймрийн дуудлага нэмэгдэж байгааг онцгой байдлын албаныхан мэдээлж байна.

 

Иргэд, эцэг, эхчүүд, томчуудын анхаарал болгоомжгүйгээс болж бага насны хүүхэд гал түймэрт өртөж амь насаа алдаж байгааг НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатар хэллээ.

 

Эцэг, эхчүүд хүүхдээ харгалзах хүнгүйгээр хараа хяналтгүй орхихгүй байж хөлдөх осгох, галд өртөх, зам тээврийн осолд өртөхөөс хамгаалах хэрэгтэй. Тун удахгүй сурагчдын амралт эхэлнэ. Энэ үеэр эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулав.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин