Мөс цөмрөх аюулаас сэрэмжил
2016-01-02

2016 оны 1 дүгээр сарын нэгний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, жижиг голууд ёроолдож хөлдсөн ба  мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-35 см нэмэгдсэн байна.

 

Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сэлэнгэ, Орхон, Хэрлэн, Халх, Ховд, Буянт зэрэг голын мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-30 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байгааг Ус цаг уур орчны, судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээлэв.

 

Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа  хэдий ч нуурын толио болон томоохон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна.

 

Shuud.mn
Сонин хачин