Шинэ оныг тайван угтлаа
2016-01-04

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэргийн 245 дуудлага, мэдээлэл бүртгэгдснээс 118 гэмт хэргийг илрүүлж ажилласан байна. Онц хүнд гэмт хэрэг, зөрчилгүйгээр шинэ оныг тайван угтжээ.

 

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан юм. Нийслэлд гэхэд 24 цагийн ажиллагаатай байнгын болон түр пост, авто эргүүлийн 68, явган эргүүлийн 163 чиглэлд 3200 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм. Нэмэлтээр Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 60, Хууль Сахиулахын Их Сургуулийн 120 сонсогч, 131 аж ахуйн нэгж, байгууллагын 2600 иргэн урамшилт болон сайн дурийн үндсэн дээр эргүүлд ажилласан билээ.

 

Мөн Улаанбаатар хотын цагдаагийн газар холбогдох албадтай хамтран хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, солют, пиротехникийн хэрэгсэлд хяналт, шалгалт тавьж, болзошгүй  аюул, осол, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин