Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигтнээр татсан нь Монголын улстөрийг хурцатгав
2016-01-04

УИХ-ын гишvvн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансvх нарыг өнгөрсөн сарын 30-ны өдөр Эрvvгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэжигтнээр татан байцаах болсон. Сэжигтнээр татан байцаах болсон шалтгаан нь алдарт “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн 225 км төмөр замын ажилтай бололтой.

 

Энэхvv төслөөс болж өдгөө олон хvн шалгаж, цагдан хориод байгаа билээ. Тухайлбал, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан, “МТЗ” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг “бусадтай бvлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгvй” гэх vндэслэлээр эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж байгаа. Мөн төмөр замын ажлыг гvйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёлыг шалгаж эхэлсэн бол “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн.

 

Тэгвэл дээрх хэрэгт А.Гансvх болон Х.Баттулга нарыг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгvй хэмээн ийнхvv сэжигтнээр татан шалгах болжээ. Асуудлын гол нь А.Гансvх Зам тээврийн сайд байхдаа “Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д 1800 км төмөр замын суурь бvтэц “барих-ашиглах-шилжvvлэх” тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Ингэхдээ “Ухаа худаг-Гашуун сухайт чиглэл”-ийн 225 км төмөр замын “Барилгын ерөнхий гvйцэтгэгчийн гэрээ”-г 2013 оны тавдугаар сард Солонгосын “Самсунг С&Т” компанитай байгуулж уг ажилд тус компанийг тендергvй шалгаруулсан аж. Өөрөөр хэлбэл, энэхvv төслийг гардан хариуцаж байсан хvн нь А. Гансvх юм. Өнгөрсөн 2014 оны тавдугаар сард манай сонин “Энержи Ресурс Рэйл”-ийн төмөр замын төслийн гэрээний талаарх нууц мэдээллийг олон нийтэд ил болгож байсан.

 

Тэгвэл өдгөө энэхvv эрх шилжvvлэх гэрээний асуудлаас болж ийнхvv сайд асныг шалгах болжээ. Тухайлбал, 2014 оны гуравдугаар сарын 22-ны өдөр МТЗ-д алба хашиж байсан нэгэн эрхэм “Энержи Ресурс Рейл” ХХК-ийн нөлөө бvхий хvнээс “Самсунг” компани чухам ямар шалгуураар тендерт ялсан эсэхийг нь асууж и-мэйл явуулсан байдаг. Дараах и-мэлийг танилцуулахаас өмнө нэгэн зvйлийг тайлбарлахад “Самсунг” компани 2008-2009 оны vед концевцийн гэрээгээр “Энержи Ресурс Рейл” ХХК-тай дээрх төслийн ажлыг хийхээр болсон билээ.

 

Ингээд уг төслийг 2013 оны тавдугаар сарын 6-ны өдөр “Энержи Ресурс Рейл” ХХК, “Самсунг”-ийн гэрээг МТЗ-руу шилжvvлж байжээ. Хамгийн гол нь эл гэрээг шилжvvлж авахдаа “Эрх шилжvvлэх гэрээ” байгуулан авсан аж. Баттай эх сурвалжийн мэдээлснээр гэрээг шилжvvлэхээс өмнө “Самсунг С&Т” компани “Энержи Ресурс Рейл” ХХК-д өгч байсан vнийн санал нь МТЗ-тай хийсэн vнийн саналаас зөрж байгаа юм. Энэ санал нь буурч биш бvр өссөнд хэргийн гол учиг оршиж буй. Өөрөөр хэлбэл, өссөн мөнгөн дvнгийн цаана тус компанийг эл ажилд авсан ямар нэгэн нууц байна гэдэг харыг төрvvлж буй юм. Тухайлбал, доорх и-мэйлийг бичихээс өмнө асуудал ийнхvv гvнзгийрсэн учраас нэр бvхий эрхэм vнэнийг олж мэдэхийн тулд дараах зvйлийг тодруулсан байдаг юм.

 

Гарын vсэг зурж баталгаажсан тухай и-мэйлд огт дурьдаагvй

 

МТЗ-ын төлөөлөл “Бид Самсунгийн гэрээгээр материалуудаас санхvvжилт авах талаар ярилцаж байгаа юм. Тэгээд, матералуудаас, Самсунгийн тендер ямар байдлаар явагдсан, тэр vед Азийн Хөгжлийн Банк зэргийн шаардлагын дагуу явагдсан эсэх гээд бvх л мэдээллийг шаардаж байгаа юм л даа. Миний ойлгож байгаагаар “ЭРР” дээр байхдаа Азийн Хөгжлийн Банкаар санхvv-жигдэнэ гэж байсан болохоор ер нь бол тендер нь тэдний дагуу явагдсан байх. Энэ талаар тэдэнд гаргаж өгөхөөр ямар нэгэн баримт бичиг гэх мэт зvйлс байдаг юм болов уу?.

 

“Энержи Ресурс Рейл” ХХК-ийн хариулт “Самсунг сонгох процесс нь

 

1.2008-2009 онд нэг хэсэг сонголтууд хийгдсэн.

 

2.2011-2012 онд short list хийгээд тухайн компа-ниудад RFP, урилгын хамт бэлдэж өгөөд тvvний дагуу материалууд авсан.

 

3.Тэр материалууд танайд бvгд шилжсэн байгаа.

 

Сонгон шалгаруулалтад амжилттай оролцсон компаниудаас тодруулга авч ажиллаад гэрээний ерөнхий хэлбэр, тусгай нөхцөлvvд тохирч дуусах vед Засгийн газрын тогтоол гарч, тэр хэвээр нь хvлээлгэн өгсөн” гэсэн хариуг нэр бvхий хоёр эрхэм ихэд нууцхан байдлаар хоорондоо и-мэйлээр харьцсан байдаг. Уг захианаас харахад гэрээ хийж дуусгаад гарын vсэг зурсан тухай “Энержи Ресурс Рейл”-ийн хvн огт дурьдаагvй байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн vед ЗТЯ-нд алба хашиж байсан нөлөө бvхий эрхмvvд болон тухайн vеийн сайд асан А.Гансvх нарын албан тушаалтнууд “Самсунг” компанийн “Энержи Ресурс Рейл” ХХК-тай хийж байсан гэрээг албан ёсны гэрээ хийсэн мэтээр ярьж байсан нь тухайн vед олон хvний анхаарлыг татаж байсан билээ.

 

Тухайлбал, тэд “Энержи Ресурс Рейл” ХХК-ийн гэрээг бид эрх шилжvvлж авсан гэж ярьдаг байна. Гэтэл цаасан дээр буусан уг албан бичгийн “Б-д “Энержи Ресурс Рейл” нь төслийн ерөнхий гvйцэтгэгчээр “Самсунг” корпорацийг шалгаруулан 2012 оны аравдугаар сарын 11-ний өдөр нь “Letter of Accertanse” өгч “EPC Contract for Civil and Trask Works Associated a Railway Between Ukhaa khudag and Gashuunsuhait” гэрээний нөхцөлvvдийг эцэслэн тохиролцсон /цаашид “Ерөнхий гvйцэтгэгчийн эхний гэрээ гэх/ гэсэн гэрээ хийж байсан. Гэтэл энэхvv гэрээ зөвхөн тохиролцсон гэж заасан байхад албан ёсны гэрээ хийсэн мэтээр ярьж байгаа нь ийнхvv хуулийнхны анхаарлыг татаж тэднийг сэжиглэхэд хvргээд байгаа ажээ.

 

Ямартай ч дээрх компани уг ажлыг хууль ёсоор тендерт ялж аваагvй гэдэг нь харагдаж буй юм. Өөрөөр хэлбэл, “Энержи Ресурс Рэйл ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих Ерөнхий гvйцэтгэгчийн тендерийг зарлаад, шорт листэд vлдсэн “Самсунг С&Т” корпорацтай гэрээний нөхцөлөө эцэслэн тохиролцох шатанд явж байсан аж. Угтаа бол тэднийг тохиролцоо хийж байхад нь хэсэг бvлэг нөхөр хор найруулж “Самсунг СТ-“ийн охин компани “Эс Си Ти И Си Эм”-тэй Монголын Төмөр зам ТӨХК гарын vсэг зурж, эрх vvрэг шилжvvлэх болсон нь одоог хvртэл хар дагуулсан хэвээр байгаа юм. Бас нэг хачирхалтай зvйл нь өнгөрсөн 2012 оны арванхоёрдугаар сард Улсын бvртгэлээс компанийн гэрчилгээгээ авсан “Самсунг С&Т”-ийн охин компанийн өөрийнх нь хөрөнгө ердөө 140 мянган ам.доллар буюу 200 орчим сая төгрөг байхад нь яагаад 800 орчим тэрбум төгрөгийн ажлын гэрээ хийлгэхдээ урьдчилгаанд нь шууд 70 орчим сая ам.долларыг vгийн зөрvvгvй шилжvvлсэн юм бол гэх асуудал ч өдгөө босч ирээд байна.

Мөн МТЗ ТӨХК нь “Чингис бонд”-ын мөнгөнөөс 199.1 сая ам.долларыг “Самсунг СТ” компанийн данс руу шилжvvлсэн явдал. Харин “Самсунг С&Т” нь туслан гvйцэтгэгч 13 компанидаа 65 сая ам.долларыг хөрс, шорооны ажлын хөлс болгож шилжvvлсэн аж. Харин vлдсэн мөнгө нь юунд зарцуулсан нь одоогоор тодорхойгvй байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “Самсунг С&Т” компанийн дансанд орсон мөнгөний тодорхой хэсэг болох 134 сая ам.доллар УИХ-ын гишvvн Х.Баттулга, А.Гансvх нарын нэр бvхий таван хvний дансанд шилжин орсон гэдгийг хэвлэлvvд ч онцолж байсан удаатай.

 

Тэгвэл энэ удаад Б.Батзаяа болон Солонгос эрхмийн араас Монголын нэр нөлөө бvхий эрхмvvдийг ээлж дараалан шалгах болсон нь улстөрийн хvрээнийхэн хийгээд олон нийтийн анхаарлыг ихэд татаж, тэднийг болсон явдлыг vнэнээр нь өчих болов уу гэсэн хvлээлт бий болоод зогсохгvй Х.Баттулга, А.Гансvх нарыг сэжигтнээр татсан нь Монголын улстөрийг улам ихээр хурцатгах боллоо.

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
unen gej baidag bol
2018-03-08
Zochin:
Хүүе болохгүй Гансүх чинь Зи даргын маань зөвлөх
2016-01-05
зочин:
сайн шалга ер нь бүгд идэж уусан байх шүү.Энэ дарга нар.
2016-01-05
Зочин:
mcs тонголыг нэг мөсөн дуусгах нь дээ. харж байгаад сүйрүүлчихгүй л дэ
2016-01-04
сө:
нөгөө танктай кино хийгээд байсан бил үү
2016-01-04
ре:
мафийн бузар, чацга хоер баригдсан уу
2016-01-04
zochin:
adgiin teneg xund oilgomjtoi ene 2 bol tsaicjahsan xulgaich nar bn sainaa uzexgui sain shalga nad 2 chin xaxuulid munguu xairlaxgui shhuu seremjtee
2016-01-04
Зочин:
8. УЛААНБААТАР ХАР ХОРИНЫ ЗАМЫГ ЗАСВАРЛАХ ТЕНДЕРИЙГ БУСНИУЛЖ, ТЕНДЕРИЙН ДАГУУ ЗАМЫГ ЗАСАЛГҮЙ ОЛОН ДАХИН УДАА ТӨСӨВ ХЭТРҮҮЛЖ, ОЛОН САР ЖИЛЭЭР БАЙГАЛЬ ОРЧИН БОХИРДУУЛЖ УЛСАД ХЭДЭН АРВАН ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ТАМ-ОЧИР, МОЛГИ ОЧИР НЭРТЭЙ Д.ДАМБА-ОЧИРЫГ ШАЛГАХ 9. ЭРДЭС БАЯЛАГИЙН АСАР ОЛОН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ОЛЖ АВСАН, ХҮН ДАРАМТАЛСАН, ЗАНАЛХИЙЛСЭН, ХҮҮХЭН ХҮЧИНДСЭН, ХОВОР ДАРХАН ЦААЗАТ АМЬТАН ХУУЛЬ БУСААР ХОРООСОН, ХҮН ХУТГАЛСАН ГЭХ ЭРҮҮГИЙН БҮХИЙ Л ХЭРГИЙГ ХИЙСЭН РЕЦИТИВ ГЭМТ ХЭРЭГТЭН НЯМТАЙШИРЫН НОМТОЙБАЯРЫГ ШАЛГАЖ, ЗОХИХ ЯЛЫГ ОНООХ. 10. ОНЦГОЙ БАЙДАЛ, БОЛОН НЭЛЭЭДГҮЙ ОЛОН БАЙГУУЛЛАГААС МӨНГӨ ШАМШИГДУУЛСАН УЛСЫН МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГТ ОРООЦОЛДОЖ БАЙСАН МАХН-ЫН ТЭРБИШДАГВА ШАЛГАХ ЭДГЭЭР АРХАГ АВИЛГАЧИД, ТӨРИЙН БУГШСАН 10 ИДЭЭГ ШАХАХГҮЙ БОЛ АВИЛГАЛТАЙ ТЭМЦСЭН ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛСАН ГЭЭД ЯРИАД ЯАХАВ ДЭЭ. ЭНЭ 10 ХЭРЭГ, ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЖ ЯЛ ОНООСОН ЦАГТ АТГ-Г ХЭРЭГ ИЛРҮҮЛСЭН ГЭЖ ҮЗЬЕ.
2016-01-04
ИЛРҮҮЛЖ ШАЛГАЖ ЯЛЛАХ ЁСТОЙ 10 ХЭРЭГ:
1. Х.БАТТУЛГА БОЛОН А.ГАНСҮХ НАРЫН ХЭРГИЙГ ШАЛГАЖ ТОГТООХ. 2. ОЮУТОЛГОЙТОЙН ГЭРЭЭТЭЙ ХОЛБОГДУУЛЖ ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯР, С.БАЯРЦОГТ, МАН-ЫН Д.ЗОРИГТ НАРЫГ НАРИЙВЧЛАН ШАЛГАХ. 3. ТАВАН ТОЛГОЙТОЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР МАН-ЫН СҮ.БАТБОЛД, АН-ЫН АЖНАЙН БАТ-ЭРДЭНЭ НАРЫГ ШАЛГАХ 4. НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ АВИЛГАЛ ХЭЛБЭРЭЭР ОЛГОСОН, ХҮҮХДИЙН ПАРКЫН ГАЗРЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРУУЛАЛГҮЙ ЗАРСАН ЗЭРЭГ АСУУДЛЫГ ДАХИН СӨХӨЖ МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД, НИЙСЛЭЛИЙН ДАРГА АСАН Ц.МӨНХБАЯР, НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ДАРГА Ц.САНДУЙЖАВ НАРЫГ ШАЛГАХ ХОХИРОЛЫГ БАРАГДУУЛАХ 5. ЖИЖИГ ДУНД ТӨСЛИЙН МӨНГИЙГ ЗУВЧУУЛСАН, ҮРЭН ТАРАН ХИЙСЭН ИДЭЖ УУСАН ШАЛТГААНААР МАН-ЫН Т.БАДАМЖУНАЙГ ШАЛГАХ, ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ НЭРИЙДЛЭЭР УЛСЫН МАШ ИХ МӨНГИЙГ ШАМШИГДУУЛСАН. 6.НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН МӨНГИЙН ШАМШИГДУУЛСАН АН-ЫН С.ЭРДЭНЭ БОЛОН ЭРГЭН ТОЙРНЫ ГАР ХӨЛ БОЛОГСОДЫГ ШАЛГАХ 7. ГААЛИАР ОРЖ ГАРСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУУЛЬ БУСААР БҮРТГЭХ, БҮРТГҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БОХИР МӨНГӨ УГААЖ, МӨН АВИЛГАЛААР МӨНГӨ ОЛСОН ГААЛИЙН БУЮУ Ш.АДЬШАА 8. УЛААНБААТ
2016-01-04
Зочин:
концевцийн гэрээ ийм ямар гэрээ байдгийн
2016-01-04
zochin:
2 luivarchingaas bolj Mongolyn uls tor xurcdaxguieeee.
2016-01-04
Иргэн:
Зөв хулгайчуудыг барьжээ. Гол нь наадуул чинь мөнгөтэй учраас хэний ч толгойг эргүүлж мэднэ шүү
2016-01-04
bariad hori:
Olon mongol zaluuchuudiig talhnaas ni salgasan muu hulgaichuud zailuul bdg gazart ni chih
2016-01-04
Зочин:
Mongo hulgai hiisen bol butsaaj toluule.
2016-01-04
Зочин:
Гансух бол хогийн амьтан. Хэлээ зажилсан монгонд нугасгуй нь нудэн дээрээ илт хун дээ. Баттулга сайд майд хийдгээ болих хэрэгтэй. Сайд гэж бас нэг муу сургууль тогссон хун хийх байлгуй дээ. МСS захиалсан хэрэг. Элбэгээ оролцсон нь тодорхой доо.
2016-01-04
Zochin:
Хүүе болохгүй Гансүх чинь Зи даргын маань зөвлөх
Зочин:
MCS-ийн захиалгат хэрэг наадуул чинь бизнесийн эрх ашигтаа харшилсан хэнийг ч зайлуулж чадна гэдэгээ харуулж байгаа юм. Баттулгаа бууж огч болохгуй. Ял тулгасан ч цагаадах одор ирнээ
2016-01-04
Har- Yyl irej bna shuu !:
Nen Hurdan Tsag Aldahgui Ch.Saihanbilegiig Shuud Ogzruulah Hergtei ! Mash Tom Ayul bolno!
2016-01-04
Kkk:
Surjignej baij bgaad l batlan daaltaar duusnaa buu buhimd...suusan hun bdag yumuu usreed l 6sar
2016-01-04
Irgen:
Battulga bol baigaa baidlaaraa hvn yaachich muulsan ter hvn hvneeree l bn tsagaan hel amnaas har hel amtai bsn deeree
2016-01-04
Зочин:
Энержи одоо болиосой.
2016-01-04
Зочин:
gansukh erunhii said asan batboldiin baz gesen biz de tegeheer shorond orloo yu? man an alind ch huchtei yum bishuu
2016-01-04
Батхүү:
З.Энхболд энэ зөвлөхөө ажлаас нь чөлөөлөөд шалгуулах боломжийг нь хангаж өгөөсэй.
2016-01-04
Зочин:
Энэ бол ард түмнээс төрийн эрхийг булааж авсан бизнесийн хэдхээн нөхдүүдийн дайн. Борчууд минь цор цор гэх хэрэггүй.
2016-01-04
Зочин:
Эх оронч нэрийг ашиглаж байгаа оросын төлөөний хүн. Нефть, төмөр зам, цахилгаан станц гээд Монголд хэрэг болох болгоны л эсрэг хөдлөж байсан нь үнэн биз дээ? Хөрөнгө мөнгийг шороон далан, хөшөө, шинэ сум гээд л элдвийн хоосон төсөл мэтэд замбараагүй цацуулсан, молхи этгээдүүдээр өөрийгөө хүрээлүүлж, ажил хийлгэхгүй байлгаж байсан нь бас үнэн.
2016-01-04
Зочин:
Нэгэнт нарийнаар л барих байсан юм бол аль арваад жилийн өмнө Энержигээр нь хийлгэчихгүй. Танк ороод ирнэ өргөнөөр хийнэ гээд л ажлыг нь зогсоогоо биз дээ. Үнэнд гүйцэгдэнэ гэдэг бол энэ. Баттулга, Гансүх нараа
2016-01-04
Зочин:
Улс төр хурцадаад байх ч юу байхав.Хамгийн гол нь хулгай.луйварыг нь илчлэх ёстой биз дээ.Х.Баттулга гэж ямар ч боловсоролгүй хүн сайдын алба хийлгэхлээр чинь хулгай,луйвар гарч л таарна биз дээ.Монголчууд минь одоо энэ бизнес гэсэн юмнуудыг төрд сонгодогоо болъвол яасан юм бэ.Яасан хаширдаггүй юм бэ.
2016-01-04
MCS-Н ЗАХИАЛГАТ ГҮЖИРДЛЭГЭ:
MCS, СҮ.БАТБОЛД НАРЫН ЗАХИАЛГАТ ГҮЖИРДЛЭГЭ БАЙНА
2016-01-04
MCS-Н ЗАХИАЛГАТ ГҮЖИРДЛЭГЭ:
MCS, СҮ.БАТБОЛД НАРЫН ЗАХИАЛГААР ХИЙГДЭЖ БАЙГАА АЖЛУУД БАЙНА.
2016-01-04
ZOCHIN:
NOVSHIIN GANSUKH !!!
2016-01-04
Uurhaichin:
Ene Battulgaas bol uls oron, ard tumen hymarch bna. Shalga, hariutslaga toots.!
2016-01-04
Зочин:
Bi tomor zamd ajillaj baisan. Mongolchuud bid chini dalangiin aliig hiigeed oosdoo shalgaad hiideg harin guuruudiig hyataduud hiij bailaa. Solongoschuud u hiisen um. Mashin unasan humuus l yabj baisan. Solongoschuud mongol injeneruudeer ajlaa hiilgej baisan tededleggui humuus baisan. Jenko bidnii tsaling ogohgui uh udsan daa. ATG sain baina. Bi gerch bolieoo.
2016-01-04
Зочин:
Монгол өөрийн Төмөр замтай яагаад байж болохгүй гэж....
2016-01-04
болд:
mcs -ийн захиалга шү. энэ эсрэг зүйл бичдэг цалинтай бичээч нарийгээ юугаа ч мэдэхгүй хүн муулах юм даа .
2016-01-04
зочин:
Женко Гансүх эд нар бол жинхэн мэргэжлийн луйварчид шүү.
2016-01-04
Зочин:
женкод баяжихаас өөр бодол байдаг юм уу?
2016-01-04
Зочин:
Busdyn daalgavraar Mongolyn hamag ajilyg nuraasan hogiin horlon suitgegch nar..Ali hediin ingeh bsan yum
2016-01-04
zochin:
Jenko mongoliig sunuuh boflogotoi hun
2016-01-04
Зочин:
Компанийн еерийн херенгеес заавал бага унийн дунтэй ажил хийх естой юм уу? Арай л гоомой материалаар толгой угаагаад байгаа юм биш уу
2016-01-04
Зочин:
Женко аавынд байвал таарах ялтан этгээд шүү дээ
2016-01-04
зочин:
Баттулгын шуналаас болж өчнөөн залуус хөлд нь чирэгдэж зарим нь эх орондоо ч ирж чадахааргүй болж байгаа нь харамсалтай,хүмүүс зарим нь эх орон ч гээд байх юм,газар шороогоо гадныханд худалдсан эх оронч гэж байх уу,нүгэл нүдээрээ гардаг л юм байна
2016-01-04
Зочин:
концевцын гэрээ гэж юу байдын?
2016-01-04
Зочин:
Олон жилийн өмнө хорих естой байсан.
2016-01-04
MCS-Н ЗАХИАЛГАТ ГҮЖИРДЛЭГЭ:
MCS, СҮ.БАТБОЛД НАРЫН ЗАХИАЛГААР ХИЙГДЭЖ БАЙГАА АЖЛУУД БАЙНА.