Эрүүл мэндийн салбартай холбоотой мэдээлэл их иржээ
2016-01-04

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнгөрсөн сарын ажлаа тайлагналаа. Өнгөрөгч 12 дугаар сард тус байнгын хороо 240 өргөдөл гомдол хүлээн авсан байна. Тэдгээрийн 67 хувийг судалж шийдвэрлэсэн бол үлдсэнийг нь судалж байгаа аж. Сүүлийн үед тус байнгын хороонд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл олноор ирүүлэх болсон гэнэ. Иймээс энэ сардаа багтаан салбарын удирдлагуудыг оролцуулсан нээлттэй сонсгол хийхээ болсноо байнгын хорооны дарга мэдээлэв.

 

Хамгийн сүүлд гэхэд Төв аймгийн Баянчандмань суманд болсон гэмт хэргийн хохирогчийн гэр бүлийнхнээс эмчилгээний зардал тусламж хүссэн байна. Үүнтэй уялдуулж иргэд эрүүл мэндийн даатгалаар эмчилгээ үйлчилгээ авч чадаж байгаа эсэхийг судлах гэнэ.

 

Үүний зэрэгцээ нээлттэй сонсголын үеэр эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай холбоотой 4 асуудлыг хөндөж хэлэлцэхийн дотор эхний ээлжинд ажиллагсадын цалин хангамжийн хүрэлцээг асуудал болгон гаргаж тавина гэдгээ мэдэгдсэн юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин