А.Гансүх: Би маргааш АНУ руу явна
2016-01-05

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн хэрэгт УИХ-ын гишүүн Х.Баттулга, ЗТ-ийн экс сайд, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг холбогдуулан сэжигтнээр татсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхээс тодруулахад:

 

 

-Намайг Зам тээврийн сайдаар ажиллаж байх хугацаанд надтай хамт Төрийн нарийн бичгийн даргаар  Б.Батзаяатай ажиллаж байсан. Б.Батзаяатай холбоотой эрүүгийн хэргийн шалгагдаж байгаа явцын талаар буруу ташаа, андуурсан, хардсан мэдээлэл явж байна. Төмөр замтай холбоотой дамжсан хэргийг шалгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ асуудлаар өмнө нь би 2013 онд өөрийн хүсэлтээр АТГ, цагдаад шалгуулж байсан.

 

Тиймээс, энэ бол миний хувьд шалгагдсан хэрэг. 2013 онд би өөрийнхөө хүсэлтээр энэ асуудлыг АТГ-т шалгуулсан. 2013 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр АТГ-ын дарга тэргүүн комиссар Н.Ганболдын гарын үсэгтэй албан бичиг надад ирж байсан.

 

Уг бичигт “Самсунг компанитай Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулахдаа таныг албан тушаалын эрх мэдлээ ашиглан ажлын төсөвт өртгийг өндөр үнэ тогтоолгон онц их хэмжээний хөрөнгийг завшсан гэх үйлдлийг шалгахад дээрх асуудалтай холбоотой гэмт үйлдэл тогтоогдоогүй болохыг мэдэгдье” гэсэн байсан.

 

Энэ хэрэгтэй холбоотойгоор нэг иргэнээс гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараасан байдаг. Энэ хүн мөн энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж, намайг шалгуулсан. Энэ хэргийг прокурор хянаад 2013 оны арваннэгдүгээр сард Нийслэлийн прокурорын тогтоол гарч байсан. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай гэсэн.

 

Үүн дээр бол тодорхой бичсэн "Энержи Ресурс рэйл компани болон Солонгосын Самсунг Си энд Ти корпорацитай байгуулсан төмөр замын суурь бүтэц байгуулах гэрээнд заасан үнийн дүнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. А.Гансүх албан тушаалаа ашиглан их хэмжээний хөрөнгийг завшсан үйлдэл тогтоогдоогүй байна. Иймд иргэн Л.Даваапилээс гаргасан гомдолд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй байна" гээд Нийслэлийн Прокуророос Хяналтын прокурор Хуульцаазын зөвлөх Уранчимэг гэдэг хүний гарын үсэгтэй тогтоол гарч, шалгагдсан хэрэг байгаа юм. Энэ асуудлаар АТГ-т өөрийн биеэр хоёр удаа очиж байцаалт өгч, тайлбар, нотлох баримтуудыг хүлээлгэж өгсөн.

 

Одоо энэ шалгагдаж байгаа асуудалтай холбоотой Засгийн газрын удаа дараагийн шийдвэр, тогтоол, тэмдэглэл, үндэсний аюулгүй байдлын зөвлөмжүүд УИХ-ын тогтоолууд гарсан байдаг. Төрийн эрх байгууллагуудын тогтоол шийдвэрийг хуулбарлан хууль хяналтын байгууллагуудад хүргүүлж хамтран ажиллаж байна.

 

Миний хувьд ердийн журмаар ажил үүргээ гүйцэтгэж байна. Ялангуяа найман хувийн Ипотекийн зээлтэй холбоотой асуудал дээр ажлын хэсгийнхэнтэй хамтран ажиллаж байна. Энэ сардаа найман хувийн зээлийн эрхзүйн орчныг бүрдүүлэх асуудал шийдэгдэх байх. Мөн найман хувийн зээлийн хүү буух эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байна. Гадаадад явах эрхийг хориглоогүй. Япон улсад албан томилолтоор ажиллаад ирсэн. Мөн маргааш УИХ-ын даргын захирамжийн дагуу АНУ-д албан томилолтоор ажиллах болно гэсэн юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ГАНСҮХ ЗУГТАХ ГЭЖ БГА ЮМУЖ
2021-03-31
Зочин:
Төрд ажиллаж даргалаад бгаа хүмүүс юу л хийгээд байна даа.
2016-01-06
зочин:
Жонхуу, Зи та гурав юу л хийгээд байна даа.
2016-01-05
Зочин:
ИНГЭЭД Л ИДЭЖ УУСАН НӨХДҮҮД ЗУГТААД БАЙГАА ЮМ ДАА АНУ ЯВЖ ГАНБАТТАЙ УУЛЗАХ ГЭЖ БАЙГААГААС ЗАЙЛАХГҮЙ ДЭЭ
2016-01-05
зочин:
Муу гөлөг ха холдох вэ.
2016-01-05
Зочин:
zugtlaa shd ee
2016-01-05
naadah chin zugtalaa:
Zugtlaa
2016-01-05
zochin:
muu xulagaich
2016-01-05
zochin:
uu xulgaich chi
2016-01-05