Микроавтобусыг наймдугаар сар хүртэл үйлчилгээнд явуулна
2016-01-05

Микро автобус буюу жижиг оврын автобусны ашиглалтын хугацаа энэ сарын 1-нд дуусч байгаа учраас үйлчилгээнд явуулахгүй гэдгийг нийслэлийн Тээврийн газраас мэдэгдэж байсан. Гэвч одоогийн байдлаар микро автобус үйлчилгээнд явсан хэвээр байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчдын аюулгүй байдлыг хангах, тав тухтай зорчуулах зэрэг стандарт байдаг ч одоо үйлчилгээнд явж буй микронууд стандартын шаардлага хангасан нь ховор. Ашиглалтын хугацаа нь дууссан микро автобусыг үйлчилгээнээс хэзээ гаргах талаар нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга О.Түшигээс тодрууллаа.

 

-Одоо ч микро автобуснууд шугаманд явж байна. Үйлчилгээнд явуулах хуга­цааг нь сунгасан юм уу?

 

-Гэрээг нь наймдугаар сарын 1 хүртэл сунгасан. Энэ хугацаанд аж ахуйн нэгжүүд өөрсдөө парк шинэчлэл хийх тохиролцоонд хүрсэн. Мөн оношилгоонд заасан хугацаанд орох, зарим чиглэл маршрутыг шинэчлэн зохион байгуулахаар болсон.

 

-Нийслэлд хэдэн микро автобус үйлчилгээнд явж байгаа вэ. Бүх микроны ашиглалтын хугацаа нь дуусч байгаа юу?

 

-Нийт 340 орчим микро автобус нийслэлд үйлчилгээнд явж байна. Зорчигч тээврийн үйлчилгээний стандартад үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил болсон тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглодог. Одоо нийслэлд үйлчилгээнд явж буй микронуудын хамгийн сүүлийнхийг 2003 онд үйлдвэрлэсэн байдаг. Тиймээс энэ онд бүх микроны ашиглалтын хугацаа дуусч байгаа гэв.

 

Shuud.mn
Сонин хачин
УБ:
Солонгосын хар утаа хаясан энэ амбаарнуудыг тэгмээр дээ. Орос бусад улсууд альхэдийнэ хорьсон. Манайх л сүүлийнх нь болж байна даа.
2016-01-05