Гацууртын ордыг хэлэлцэнэ
2016-01-06

Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдах хуваарьтай байна. Байнгын хороод хуралдах цаг, хэлэлцэх асуудлын жагсаалтыг дараах байдлаар гаргажээ.

 

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

 

Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

 

“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

 

Төрийн өмчийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

 

Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар нар 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

 

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

 

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

 

Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

 

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

 

Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл/Засгийн газрын 2015.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

 

“Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

 

Нууц асуудал /хаалттай/;

 

Бусад.

 

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

 

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх.

Shuud.mn
Сонин хачин