Эмээлтийн технологийн паркийн орлогч даргыг томилжээ
2016-01-06

Нийслэлд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ нь НИТХ-ын 2014 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 149 дүгээр тогтоолоор байгуулагдаж байсан. Тэгвэл тус газрын даргын энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар тус газрын орлогч даргаар Б.Алтан-Очирыг томилжээ.

 

Б.Алтан-Очир нь 2008-2012 онд СБД-ийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст мэргэжилтэн, 2012-2013 онд Нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газарт мэргэжилтэн, 2013-2014 УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд судлаач, 2014-2015 онд Тахарын ерөнхий газарт мэргэжилтнээр ажиллаж байсан аж.

Shuud.mn
Сонин хачин