Ой тогтоолтыг сайжруулах арга
2016-01-07

Америкийн “www.wikihow.com” сайт ой тогтоолтыг сайжруулах аргаас нийтэлжээ.

 

Алхам №1

 

Ой ухаанаа хэт их ачаалууллах хэрэггүй. Дэлгүүрээс юм худалдан авах бол тухайн зүйлийнхээ нэрсийг жагсаан бич. Бас утасны лавлах, хаягийн жагсаалтыг ашигла. Гэртээ гэхэд түлхүүр, гар утас, цаг гээд өдөр тутам хэрэглэдэг эд зүйлсээ байнга тавих байрлалыг тусгайлан гарга.

 

 

Алхам №2

 

Бодол санаагаа цэгцэлж байх хэрэгтэй. Ялангуяа шинэ мэдээллийг авахдаа товч, гол хэсгийг нь л тогтоож ав.

 

 

Алхам №3

 

Аливаа мэдээллийг баттай тогтоож авахын тулд ой тогтоолтын бүх л аргыг хэрэглэ. Ингэхдээ аль болох мэдрэмжээрээ бас утгыг нь холбож бодохыг хичээгээрэй.

 

 

Алхам №4

 

Зайлшгүй тогтоох ёстой мэдээллийг дахин давтан олон удаа унш. Илүү хялбар арга нь уг мэдээллийг өөр хэн нэгэнд давтан ярих явдал. Ярилцагч шинэ танилынхаа нэрийг дахин мартахааргүй тогтоож авахыг хүсвэл яриан дундаа түүнд хандан нэрийг нь давтан хэлэх хэрэгтэй.

 

 

Алхам №5

 

Завсарлага авч бай. Нэг зүйлийг богино хугацаанд олон дахин давтсан бол цаг орчим түүнээс хөндийрч амрах хэрэгтэй. Ингэж амарсныхаа дараа эргээд тухайн зүйлээ дахин уншиж, судал.

 

 

Алхам №6

 

Аливаа данс тооцоог тогтоох шаардлагатай бол ямар нэг код, томьёолол зохио. Ингэвэл илүү хялбар цээжлэгдэх болно.

 

 

Алхам №7

 

Ой тогтоолтыг сайжруулах курс, дамжаанд сууж байх хэрэгтэй. Ингэхдээ энэ чиглэлийн судлаач, эмч нарын явуулдаг дамжааг сонговол илүү үр дүн сайтай.

 

 

Алхам №8

 

Аль болох их амарч, бие болон сэтгэл санааны тайвшралыг олж байх хэрэгтэй. Үүний тулд шөнө нойроо сайн авах, амралт ажлаа зөв зохицуулах. Ингэж чадвал амралт нь таны ой тогтоолт сайжрахад эерэг нөлөө үзүүлнэ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kkkk huurhiii duu:
oi togtooltiin olon argaas uurtuu tohirohiig ni songohoos l eheldeg ldeee jisheelbel zarim hunii oi togtoolt sonsgoldoo bdag yu sh dee
2016-01-15
Зочин:
Мулгуу хүнд зориулсан арга байна
2016-01-15
Зочин:
goy ym aa bayrlalaa
2016-01-09
bold:
bayrlalaa
2016-01-09