Цагдаагийн алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж байгаад, нохой хулгайлсан байж болзошгүй сэжигтэй этгээдүүдийг саатуулсан байна.
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн хоёрдугаар гудамжны 131 дугаар худгийн орчим цагдаагийн алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж яваад сэжиг бүхий хоёр хүнийг шалгажээ.
Гэтэл тодорхой оршин суух хаяггүй Б /28 настай, эрэгтэй/, Х /эрэгтэй, 36 настай/ нар улаан халтар зүстэй монгол банхар үүлдрийн нохой авч явсныг илрүүлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Б.Хүлэг
Уншиж байна |