Согтуу эмэгтэй тагтнаас унаж гэмтжээ
2016-01-08

Согтуу эмэгтэй тагтнаас унаж гэмтжээ. "Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах байрны тавдугаар давхрын тагтнаас хүн унах гээд дүүжлэгдсэн байна" гэсэн дуудлага өчигдөр 16:10 цагт онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, иргэн Б /52 настай, эмэгтэй/ тагтнаас унаж гэмтсэн байсныг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэжээ.

 

Гэмтсэн иргэн Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан аж. 

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин