Жинлүүрийнхэн амжилтаар дүүрэн байна
2016-01-09

Эрхэм уншигч танд амралтын өдрийн мэнд хүргэе. Танд энэ амралтын өдөр ямар байхыг өрнийн зурхайгаар шинжээрэй.

 


Хонь (3/21-4/19)

Та өнөөдөр юу ч хийхээр төлөвлөсөн бай таны урлагийн авъяас уг төлөвлөгөөг тань өөрчлөх болно. Өнөөдөр их тавгүй байх бөгөөд интернетээр хэсч, ном уншвал тайвшрах болно. Хамт амьдардаг хүмүүстээ урам зориг өгч, гэртээ багахан хэмжээний өөрчлөлт хийхийг оролд. Та өнөөдөр маш ажилсаг байх болно. Та ажил мэргэжлээ дээшлүүлж цаашид сурахаар шийдэх бөгөөд үүндээ сэтгэл хангалуун байж чадна. Сурдаг найз нөхдөөсөө тусламж авч, энэ талаар илүү их мэдээлэл цуглуул.


Үхэр (4/20-5/20)

Санхүүгийн таагүй явдал алдагдал хохирлын өдөр. Материаллаг амьдралын өөрчлөлтийг тайван хүлээж ав. Сүүлийн өдрүүдийн таагүй үйл явдлууд нойр хүрэхгүй байх шалтгаан болно. Унтахын өмнө салхинд гарч бүлээн усанд ор. Эсвэл зөгийн балтай сүү, цай уу.


Хамтатгах (5/21-6/21)

Үйл ажиллагаагаа өөрчлөн солиход таатай. Албан хаагчид ажлын санал ба нөхцөл байдлын тухай бодолгүй шууд ажил хэрэгтээ шилж. Ажлаа солих боломжыг бүү алд. Азтай санал байх магадлалтай. Ажил хэрэгч хүмүүсийн ажил муугүй далайцтай явагдаж зарим хүмүүсийн ажиллах чадвар бусдыг гайхшруулна. Хайртдаа анхаарал тавь. Сэтгэл санааны хүчтэй тэмүүлэл биелэлээ олно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Хүмүүстэй харилцах, харилцаа тогтоох боломж, хамтын ажиллагаанд таатай өдөр. Таны өгөөмөр сэтгэл найз нөхдийн хүрээг өргөжүүлнэ. Хувийн сайн чанарууд тань ер бусын амжилт авч ирнэ. Та гуйвашгүй байж өрсөлдөгчдөө нэг их хүчин чадал гаргалгүйгээр ялна. Тэвчээртэй бай. Сүүлийн үеийн үйл явдлуудад дүн шинжилгээ хий. Таны гаргасан санааг олон нийтийн ажил хэрэг болгох талаар мэргэжлийн хүмүүс бодлыг тань асуух болно.


Арслан (7/23-8/22)   

Худал хуурмаг үйл явдалтай өдөр. Хий хоосон төөрөлдөх аюул нүүрлэж байна. Гаднаас нь хархад бүх зүйл боломжтой тэр ч байтугай амжилттай мэт санагдана. Гэвч яг дотор нь ороод үзвэл санаснаас огт өөр байх болно. Эдгээр нь хуурамч юм. Саяхны таагүй үйл явдлууд таны сэтгэл санаанд нөлөөлж байна. Эмэгтэй энэ ордныхонд хялбар биш байх хэдий ч хамтрагчаа солих бололтой. Хүнд ачааг даван туулснаар сэтгэл санаа, бодлоо тогтвортой байдалд оруулж, нөхцөл байдлыг бодитоор үнэлж дүгнэнэ. Ганцаар дуртай ажлаа хийх нь өлзийтэй.


Охин (8/23-9/22)    

Эмх замбараагүй, хөл үймээнтэй, тайван бус өдөр. Урьдчилан таамаглах аргагүйгээр биеэ авч явна. Олон уулзалт хойшлогдоно, тээврийн хэрэгсэл саатна. Зам дээр осол гарч болзошгүй. Зөн билэг өнөөдөр таны хамгийн сайн зөвлөгч байна. Өөртөө шүүмжлэлттэй ханд, энэ тохиолдолд өөрийн шүүмжлэл нь биеэ өргөмжлөхийн сайн хэрэгсэл мөн гэдгийг бүү март. Өнгөрсөн жилийн мартагдсан асуудлууд хөндлөнгөөс гарч ирэх ба амьдралыг өөрчлөх шалтгаан болно. Өөртөө хэр итгэлтэй байгаагаас таны эрүүл мэнд, сайн сайхан амьдрал хамаарна.


Жинлүүр (9/23-10/22)   

Мэргэжлийн салбарт ажил төрөл амжилт бүтээлээр дүүрэн байх бололтой. Харин өөрийн санал бодлыг бусдад тулгах, өөрийн эрх ашгийг дээгүүрт тавих, ямар ч хамаагүй үнэ цэнээр бүгдийг авах гэж муйхарлан зүтгэхгүй байхыг од эрхэс сэрэмжлүүлж байна. Хэрэв дээрх байдлаас сэргийлж эс чадвал мөнгө санхүүгийн хувьд алдагдалд орж, нэр хүнд тань унах аюултайг анхааруулж байна. Эрүүл мэнд сайн байхгүй ч гэлээ энэ нь түр зуурынх байх болно.


Хилэнц (10/23-11/21)   

Хүнд өдөр болж магадгүй. Сэтгэл гутралд автаж болзошгүй байна. Ганцаар байж оюун ухаан, бодол санаагаа цэгцэл. Хариуцлагатай, бусдад уруу татагдалгүй тэвчээртэй байх шаардлагатай байна. Өнөөдөр жолооны ард болон зам хөндлөн гарахдаа туйлын анхаарал, болгоомжтой бай. Аль болох өнөөдрийг гэртээ юмуу номын санд өнгөрөөхийг хичээ.


Нум (11/22-12/21)   

Амрах цаг гарга. Ээлжийн амралтаа авбал бүр сайн. Бие сэтгэл санаагаа хэвийн байдалд оруул. Та бодит мэдрэмжээ алдвал хуурмаг байдлын өмнө зогсож чадахгүйд хүрнэ. Таны гэр бүл улам бэхжинэ. Шийдвэр гаргахад буулт хийж сурах хэрэгтэй. Өдрийн хоёрдугаар хагаст шинэ боломж нээгдэж, цаашдын ажилд түлхэц өгнө. Та хүмүүстэй харилцах ямар ч салбарт сайн мөнгө олно


Матар (12/22-1/19)   

Эрүүл хүний хүртэл эрүүл мэнд нь муудаж болзошгүй. Эмнэлэгт хэвтэж магадгүй. Сайн унтаж амар. Сайн хоолло. Баяр наадмын арга хэмжээнд бүү оролц. Та хайртай хүнийхээ талаарх итгэлгүй, эргэлзээтэй зүйлд санаа зовох бололтой. Гоёх гэсэн оролдлого чинь эргэн тойрныхоо хүмүүсийн зөрчилтэй байдалтай тулгарна. Та өнөөдөр ямар нэгэн зүйлийг хамтран хийж байгаа бол бүтэхгүй зүйлийн талаарх ашгийг зөвшилцөх хэрэггүй. Та мөнгөний эрсдэлд ороход бэлэн байна шүү.


Хумх (1/20-2/18)   

Эрэгтэйчүүд өнгөрсөн амьдралын туршлагаа ухамсарлаж, гэрлэхээр шийдэх бололтой. Үр хүүхэд, тэр тусмаа өндөр настай хүмүүст анхааралтай ханд. Аз туршсан ч бай аливааг амжилтаар дуусгах болно. Ихээхэн хэмжээний зээл, ивээн тэтгэгчийн тусламж авах боломж бүрдэх бөгөөд ажил хэрэгч хүмүүс үүнийг эргэлтэд оруулна. Хамтрагч нартайгаа харилцах харилцааны тогтвортой байдал илт алдагдаж байна. Нөгөө талаас бодсон төлөвлөгөөгөө эргэж харах хэрэгтэй байна. Эрэгтэйчүүд сэтгэл санаагаа захирах, өөрийн үйлдлээ бодох хэрэгтэй. Хариуцлагатай байх чанар тань таныг эвгүй байдлаас аврана. Эмэгтэйчүүд амлалт өгөхгүй, бичиг баримттай ажиллахгүй, хурдан давхихгүй байх хэрэгтэй.


Загас (2/19-3/20)

Эмэгтэй энэ ордныхныг од эрхэс ивээж байна. Шинэ хүсэл сонирхолтой болох магадлал өндөр. Ер бусын давтагдашгүй гоо үзэмж, эв дүйтэй байдал тань эрчүүдийн анхаарал, сонирхлыг татна, энэ өдөр цаашдаа гэр бүл болох хүнтэйгээ танилцах магадлалтай. Харин энэ ордны эрэгтэйчүүд үзэл бодлоо хамгаална. Осол гэмтэлд өртөх магадлал өндөр байна. Хэт ядрах нь сэтгэл гутралд хүргэнэ. Үүссэн сэтгэл дундуур байдлаас үг яриандаа болгоомж алдаж, үйл хөдлөл хөнгөн хуумгай болно.

 
Shuud.mn
Сонин хачин