Үндсэн хуулийн өдөр тохиож байна
2016-01-10

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой тохиож байна. Ойг тэмдэглэх ажлын хэсгээс гаргасан хөтөлбөрийн дагуу энэ сарын 9-13-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх юм.

 

 

Үндсэн хуулийн ойд зориулсан Сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдрөөс эхэлж нийт 9 өрөг тоглон аваргууд тодрох юм байна. Энэ жилийн тэмцээнд 4800 шатарчин хамрагдсанаас шилдэг 120 шатарчин нь энэ өдрүүдэд оюун ухаанаа сорин өрсөлдөж байгаа юм. Шилдэг шатарчдын 95 нь эрэгтэй, 35 нь эмэгтэй. Мөн Ардын Их хурлын депутатаа сонгогдож байсан 8 шатарчин энэ тэмцээнд оролцож байгаа юм. Тэмцээний эхний өдөр буюу 5 өрөг тоглосны дараах байдлаар эрэгтэй тамирчдыг Б.Цэрэнбаатар, Л.Соронзонболд нар таван оноотой тэргүүлж байна. Эмэгтэй тамирчдыг Ж.Даваажав мөн таван хожилтой тэргүүлж байгаа аж. Тэмцээний аваргууд өнөө орой тодорно.

 

 

Маргааш буюу даваа гаригт Үндсэн хуулийн эхийг залах ёслол Төрийн түүхийн музейд болно. Мөн энэ өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит шагнал гардуулах ёслол болно. Үндсэн хуулийн цэц “Хууль зүйн салбарын оны нөлөө бүхий эрдэмтэн” диплом, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг”-ийг нэр бүхий хүмүүст тус тус гардуулах ажээ.

 

Ирэх лхагва гаригт Улсын Бага хурал, Их хурлын гишүүдийн бүрэн эрхийн хугацаагаар гаргасан гэрэл зургийн үзэсгэлэн Төрийн ордонд нээгдэнэ. Мөн эл өдөр Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах болон Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа болох юм. Үдээс хойш Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан болно.

Shuud.mn
Сонин хачин
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597 зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-11
956320:
амрах юмсаан
2016-01-10