Халдагчийн хэн болохыг тогтоожээ
2016-01-11

Францын шог “Чарлье Хебдо” сэтгүүл рүү өнгөрсөн оны эхээр террорист этгээдүүд халдаж, 12 хүний аминд хүрсэн билээ. Ерөнхийлөгч Франсуа Олланд сэтгүүлийн байранд зочилж, амиа алдагсдад хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр нэг этгээд сэтгүүлийн байрнаас холгүй халдлага үйлдэхээр төлөвлөж байхад нь тусгайгийнхан устгаж, аюулгүй болгосон билээ. 

 

Гэмт этгээдийн биед шалгалт явуулах үеэр түүний халааснаас Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн далбаа болон “Өшөөгөө авах болно” гэж бичсэн зурвас олдсон юм. Түүнийг амиа золиослогч байсан хэмээн цагдаагийнхан мэдээлсэн билээ. Гэхдээ гэмт этгээд халдлага үйлдэхээр явж байхдаа гар буу, тэсрэх бөмбөг бус хутгатай явж байжээ.

 

Уг этгээдийг “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин болохыг тогтоосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүний жинхэнэ нэрийг Тарек Велгасем гэдэг бөгөөд тус бүлэглэлд элссэнийхээ дараа нэрээ Аллаху Акбар хэмээн өөрчилжээ. Тэрээр Францад төрсөн, өнгөрсөн арванхоёрдугаар сард Герман явсныхаа дараа сураггүй алга болсон аж.

 

Хүүгээ халдлага үйлдэхээр төлөвлөж байхдаа буудуулан амиа алдсан гэх мэдээг сонссон Тарекийн ээж Сабра сэтгүүлчдэд ярилцлага өгчээ. Тэрбээр “Миний хүү алуурчин биш. Цагдаа нар хүүг минь хөнөөчихлөө. Би гомдолтой байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин