Улаанбаатар
Д.Баттулга УИХ-ын даргад хүсэлт илгээлээ
2016-1-11

НИТХ-ын дарга Д.Баттулга УИХ-ын дарга З.Энхболдод хүсэлт илгээжээ. Уг хүсэлтэд

 

Сонгуулийн тухай хуулийн 22.5-д заасны дагуу Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоог харгалзан тогтоохоор заасан. Мөн 11.1-д сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн, үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй гэж, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа шударга ёсыг сахиж, тэгш эрхийг баримтлах үндсэн зарчмуудыг тус тус баримтлахаар хуульчилсан.


 Нийслэлийн статистикийн газрын 2014 оны тайланд туссан дүнгээр нийслэл Улаанбаатар хотод 1.314.500 /нэг сая гурван зуун арван дөрвөн мянган/ хүн буюу Монгол Улсын нийт хүн амын 44 хувь нь оршин сууж байна. Гэтэл 2008, 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваахдаа нийслэл хотын сонгогчдын тоог үл харгалзан  хувиарлаж ирсэн байдаг.


Иймд 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн тойрог  байгуулж  мандатын тоог тогтоохдоо  Монгол Улсын иргэн нэг бүрийн сонгох эрх, эрх ашгаа төлөөлүүлэх бодит боломжийг бүрдүүлэхэд анхаарч нийслэлд оногдох мандатын тоог Сонгуулийн хуулийн 22.5-д заасны дагуу тойргоос сонгогдох 48 мандатын 44 хувь буюу 21 мандатыг нийслэлд хувиарлахыг нийслэл хотын нийт иргэдийн өмнөөс хүсэж байна гэжээ.

 


 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Iluu oluulaa idie gej uu.
2016-01-11