Сэжигтнийг барьжээ
2016-01-11

Хохирогчийг хутгалаад гэрт нь орхисон этгээдийг барьжээ. Өнгөрөгч баасан гарагт нийслэлийн онцгой байдлын бүрэлдэхүүн хаалга онгойлгуулах дуудлагаар очиж ажиллахад Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо “Хийморь-19 хотхоны ....-р байрны ... тоотод хутгалуулж нас барсан хүн байсан" аж.

 

Харин цагдаагийн байгууллагынхан тус тоотод түр оршин суух 24 настай, эрэгтэй Ө-г, Ховд аймаг: Булган сумын харьяат 26 настай, эрэгтэй Э нь согтуурсан үедээ, хоёр удаа хутгалж амь насыг нь хохироож зугтаасныг илрүүлжээ.

 

Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яаж бичихээрээ ингэж бичдэг байна шинэ жилийн архи гараагуй байна у
2016-01-12
Зочин:
Бас л хөдөө.
2016-01-11
Зочин:
HODOOONIII MANAGAR ZALUUCHUUD HOTIIG MAANI BUZARLAAD DUUSLAA SHUUUU
2016-01-11