Б.Баатар: Бүлэг хүний зохион байгуулалттай үйлдэл
2016-01-11

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн дүрс алдагдсантай холбогдуулан “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар өнөөдөр хэвлэлийн хурал хийв. Энэ үеэр түүнээс дараах тодруулгыг авлаа.

 

-Нэвтрүүлгийн бичлэг хэзээ алдагдсан бэ?

-Хулгай яг тэдэнд орсон гэж хэлж чадахгүй байна. Бидний бодож байгаагаар сар хагасын өмнө хулгайлагдсан байж болох юм. Илрүүлэх ажиллагаа явагдаж байгаа учраас одоогоор тодорхой мэдээлэл өгч болохгүй. Ер нь бол цахим ертөнцийн хулгай заавал илэрдэг. Яагаад гэхээр ямар нэгэн байдлаар ул мөрөө үлдээж байдаг. Хулгайлагдсан дүрсэн дээр юу ярьж байгаа нь чухал биш гол нь хулгайлж, цацаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

-Танай студийн хамгаалалт сул учраас дүрс алдагдахад хүрэв үү?

-Манай серверт хүссэн хүн бүр ороод байхаар биш. Нэлээд хамгаалалт сайтай. Энэ бол ганц нэг надад дургүй хүмүүсийн эсвэл манай студийг чадах гэсэн гурав дөрвөн хүн, аль нэг компанийн хийсэн хэрэг бол биш. Маш том бүлэглэлийн хийсэн ажил гэж хэлмээр байна.

 

-Өөр бичлэг алдагдсан уу? Яагаад заавал Н.Энхбаярын бичлэгийг хулгайлсан юм бол?

-Хичнээн дүрс алдагдсаныг би хэлж мэдэхгүй байна. Үүнийг цагдаагийн байгууллага тогтоох болов уу. Бид С.Зориг агсны баримтат киног хийж байгаа. Зураг авалт тодорхой хугацаагаар зогссон. Яг тэр үед хард дискенд хуулаад серверээс тусад нь хадгалж байсан сонины хайчилбар, хэргийн үед хамт байсан хүмүүсийн өгсөн ярилцлагын скайнердсан хувилбар алдагдсан. Гэхдээ энэ хоёр бичлэг хамт алдагдсан гэж хэлж чадахгүй. Ерөнхийдөө Н.Энхбаярын нэвтрүүлгийг “Hero entertainment” студийн уран бүтээлчид хийж эхлэхээс авхуулаад дуусах хүртэл маш их дарамттай байсан. Бүх л уран бүтээлч, тэр дундаа хоёр хөтлөгч болон надад. Нэр бүхий олон хүн, улстөрчид залгаж дарамт үзүүлж байсан тохиолдол зөндөө. Бид тэр хүнийг эрх мэдэлтэй, хаан шиг мандан бадарч байхад нь биш ганцаардсан үед нь ярилцсан. Тийм учраас бид сэтгэл зүрх рүү нь илүү ойртохыг хичээсэн, зовлонгоос нь хуваалцахыг зорьсон. Хэтэрхий долигносон гэх яриа гарсан байна билээ. Үнэндээ тэр хүн сайнаараа ч муугаараа ч 100 эрхмийн нэг байх учиртай. Түүний яриагүйгээр монголын түүхийг бичиж болохгүй байсан.

 

-Тухайлбал ямар улстөрч?

-Үүнийг би эмэгтэй хүн шиг олон юм ярьж дэлгэмээргүй байна.

 

-Гэргий Цолмон нь нэвтрүүлгийн үеэр бичээгүй дүрс задарсан талаар ярьж байна.

-Энэ бол уран бүтээлийн эрэл хайгуулын нэг хэсэг л дээ. Урт яриа авах үед яриа өгч буй хүн камераа мартчихдаг. Тэр хэсгийг нь хасаагүй оруулсан нь бидний буруу. Гэхдээ зөвөөр ойлгох хэрэгтэй. Би Цолмон гэдэг хүний талд байна.

 

-Түүний гэр бүлийн зүгээс танайд нэхэмжлэл гаргасан уу?

-Одоогоор нэхэмжлэл гаргаагүй байна. Нэвтрүүлгийн явцад, хамт ажиллах хугацаандаа түүний гэр бүлийнхнийг ухамсрын хувьд өөр түвшинд очсон хүмүүс гэж бодсон. Ингээд ярихаар улс төртэй холбох байх. Би Энхбаяр гэдэг хүнийг хайрлаж, хүндэлдэг. Урьд нь би энэ хүнийг мэддэг ч үгүй байсан. Нэвтрүүлгийн явцад нэлээдгүй дотно болсон.

 

 -Өөрийг тань улс төрийн зорилгоор бичлэгээ тараасан гэх хардлага байна?

-Би улстөрч биш, улс төрд орох ч үгүй. Харин телевизийн салбарт насан туршдаа ажиллана. Бүх насаараа хийх зүйлээ Н.Энхбаяр ч юм уу, хэн нэгний төлөөх ганцхан зүйлээр солихгүй. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн 50 дугаарыг хийж дуусгасан байна. Цаана нь 50 эрхмийн нэвтрүүлэг дутуу байгаа. Мөн Өвөрмонголын 100 эрхэм нэвтрүүлэг хийгээд зураг авалт явагдаж байна.  Ярилцлага гэдэг өөрөө маш том итгэлцэл дээр бий болдог. Энэ итгэлцлийг алдаж нэг хүний төлөө ажиллана гэж байхгүй.

 

-Тэгвэл эсрэгээрээ хэн үүнийг хийсэн гэж та хардаж байна уу?

-Энэ бол оюуны маш том хулгай. Хавтаст байсан дүрс, бичлэгүүд маш нарийн мэргэжлийн дагуу хуулагдсан байгаагаас харахад энэ бол эртнээс судалж хийсэн ажил. Мөн нэг биш хэсэг бүлэг хүмүүсийн зохион байгуулалттай хийсэн үйлдэл гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Бусдын хийсэн бүтээлийг хулгайлаад, түүнийгээ монтажлаад олон нийтэд цацаж байна гэдэг улс төрийн ертөнц доошоо, бүр доошоо орж байгаа хамгийн том илэрхийлэл. Манайх бол улс төрийн студи ч биш, редакц ч биш. Улс төржүүлж харах юм бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой сонгуулийн өмнө хийсэн ярилцлага л байж болох юм. Өөрөөр бол бид улс төрийн холбогдолтой нэвтрүүлэг хийгээгүй.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ee chabaas ekh khuniig emegtei khuniig ingej muu bukhnii jishee bolgoj emegtei khunshig muu yum yariad yabdag bish gekh shig yasan teneg tolgoi be.
2016-01-12
zochin:
ene bichlegig n xaanaas uzej bolox ve?
2016-01-12
zochin:
Ene zavhai zaluud avilgiin zagalmailsan etseg tom yum amlajdee.
2016-01-12
угаасаа утгагуй тэнэг хетлегчидтей:
Ярьж байгаа юмыг нь ээ унэн нуурцарай нь ийм амьтад
2016-01-11
jaa lam:
70 hudalch 2 3 4 5 78 huurt huniig 2 nuur gargalaa gedeg ali ali namd in nuur aldaj tal zasaj yavdag enhbayariin helseneer bugs doloogch!!!!!!!!!!!!!! Anuujin ulsiin hualiin gishuun boloh gej muruuduj uhen hataj erh medeliin tuluu yahaasch butsahgui shulam baigaa um bainadaa.......................... het ih husen huneer tur buu tushuul!!!!!!!!!!!!!! Bavuugiin Lhavgasuren
2016-01-11
Zochin:
Olon tumend xen uy gej baigaa ne sonin boloxoos bish xen xulgailaad xezee ilruulex ne eroosoo sonin bish shuu dee
2016-01-11
хш:
jenko l bizde ta nartai ajillaj bga hun shu dedotroosoo shu de
2016-01-11
Зочин:
Ер нь цахим гэх энэ ертенцеер дамжин янз бурийн л юм гардаг бололтой. 2013 оны Еренхийлегчийн сонгуулийн сурталчилгаагаар одоо энэ шилэн Цогоо гуай гээд байгаа нехер тухайн уед нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн солонгост хийсэн уулзалтын бичлэгийг гаргаж Одоо ч Элбэгдорж гарцаагуй унана маягийн юм ярьж байсан санагдана. Гэтэл тэр бичлэг нь Элбэгдоржийг унагахын тулд зохиогоод монтажилчихсан бичлэг байсан гээ биздээ! Уг нь HEROINTERTAYMENT гэх энэ байгууллагын хийсэн нэвтруулэг, хетлегчид, болоод зураглал нь аль ч телевизийг дагуулахгуйшуудээ! Бодол зев бол ажил зев байдаг, Амжилт хусье!
2016-01-11
Зочин:
Зөв бодолтой байна. Ажилд нь амжилт хүсье.
2016-01-11
хш:
jenko l bizde ta nartai ajillaj bga hun shu dedotroosoo shu de