Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтан “Л” амь насаа алдсантай холбоотой эрүүгийн
хэрэгтэй өнөөдөр биечлэн танилцлаа.
“Ирвэс хамгаалах сан”-д ажилтай “Л” нь гэрээсээ гараад сураггүй болж, 6 хоногийн дараа цогцос нь Хөвсгөл нуурын ойролцоох газраас олдсон асуудалд эрүүгийн хэрэг үүсгэж уг хэргийг Мөрдөн байцаах газар шалгаж, Нийслэлийн прокурорын газар хяналт тавьж байгаа ба Улсын Ерөнхий прокурорын газраас үүрэг чиглэл өгсөн талаар өмнө мэдээлж байсан.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан дээрх хэргийг шалгаж буй ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзаж, хэргийн ажиллагаатай биечлэн танилцаад, хэргийг тал бүрээс нь шуурхай шалгаж талаар үүрэг, даалгавар өгсөн байна.
Б.Хүлэг