Мөс цөмрөх аюулаас сэрэмжил
2016-01-12

Нэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх дунд ба түүнээс дооших эрэмбийн гол ёроолдоо хүртэл хөлдсөн бол томоохон голуудын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-45 см нэмэгдсэн байна.

 

Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарч байгаа  хэдий ч нуурын толио болон томоохон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлээ.

 

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин