Усны ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үнэлнэ
2016-01-12

Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн төв хамтран Монгол Улсын Онцгой байдлын албаны усны ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар үнэлгээ хийх зорилгоор багийн уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

 

Монгол Улсад сүүлийн таван жилд тохиолдсон усны ослын дүн, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын усны ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаарх танилцуулгыг ОБЕГ, ДЭМБ-аас хийв.

 

Сүүлийн жилүүдэд усны ослын золгүй тохиолдлын тоо өсөх хандлагатай байна. 2015 онд гэхэд манай улсад 101 тохиолдлоор 94 хүн нас барсан байна. Үүний 19 хүүхэд байсан юм.

 

Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн төв хамтран манай улсад тохиолдож буй усны ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаарх үнэлгээг энэ онд хийж танилцуулах аж.

 

Өнөөдрийн уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн төвийн техникийн асуудал харицсан ноён Жон Пассмур тэргүүтэй холбогдох албаны мэргэжилтнүүд оролцлоо.

 

Б.Хүлэг

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ariunbuyan golchgii
2016-01-12