Бибер Мексикээс хөөгджээ
2016-01-12

 

Дуучин Жастин Бибер өнгөрөгч баасан гаригт Мексик улсад хүрэлцэн иржээ. Тэрбээр найзуудынхаа хамтаар Майягийн үеийн Тулум хотод очсон байна. Харамсалтай нь дуучин залуу улсын дархан цаазтай бүс нутагт зөвшөөрөлгүй нэвтэрч, танхайрсан учир тус хотын цагдаагийнхан түүнийг Тулум хотоос хөөсөн талаар “www.channel24.co.za” мэдээллээ.

 

Уг үйл явдал энэ амралтын өдөр болжээ. “Бибер хориотой бүс рүү нэвтэрч, эд өлгийн зүйл рүү авирч, гэмтээх шахсан” хэмээн Тулум хотын цагдаагийн газар мэдэгджээ.

 

Цагдаагийнхан дуучин залууг хөөсөн шалтгаанаа “Бибер хамгаалагчдын шаардлагыг үл тоож, дархан цаазтай бүс рүү нэвтэрсэн. Тэрбээр хориотой газар руу нэвтэрснийхээ дараа өмдөө тайлсан. Мөн шар айраг асгаж, танхайрсан. Тиймээс хуулийн дагуу түүнийг баривчилж, хөөсөн” гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
zov hooson ni zov. ochson uls ornoo hvndelj chadahgui muu nusiig. Manaihan bol mongond ni bolood tolgoig ni ileh bhdaa
2016-01-13