Иргэдээ хөдөлмөрлөх бололцоогоор хангавал гэмт хэрэг буурна
2016-01-13

Цагдаагийн ерөнхий газрын Судалгаа дүн шинжилгээний төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.

 

-Судалгаа дүн шинжилгээний төвийн үйл ажиллагаа, чиг үүргийн талаар манай уншигчдад товчхон танилцуулж өгнө үү.

 

-Өнгөрөгч онд шинэчлэн батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн байгууллага судалгааны төвтэй байна гэдэг зохицуулалттай болсон. Цагдаагийн байгууллага хуулиар харьяалуулсан гэмт хэрэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт явуулдаг учраас тодорхой төрлийн гэмт хэргүүдийн шалтгаан нөхцлийг тогтоох, түүнээс урьдчилан сэргийлэх арга замуудыг тодорхойлох чиглэлээр судалгаа явуулах, үүгээрээ цагдаагийн байгууллагын удирдлагыг мэдээллээр хангах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөхөд нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төв байгаа юм.

 

-Үйл ажиллагааны эерэг үр дүн юу байх вэ?

 

-Орчин үеийн цагдаагийн байгууллага судалгаа шинжилгээнд үндэслэж үйл ажиллагаагаа явуулах хэрэгцээ шаардлага байдаг. Олон улсын цагдаагийн байгууллага ч гэсэн шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгаанд үндэслэж үйл ажиллагаагаа төлөвлөдөг. Бусад улс орны чиг хандлагыг харахаар олон нийтэд түшиглэсэн цагдаа гэж ярьдаг байсан. Харин одоо мэдээлэлд суурилсан цагдаа байх ёстой гэдэг хандлага явж байна. Иймээс цагдаагийн байгууллагад ирэх мэдээллийн сувгууд чөлөөтэй байх, түүнд анализ дүн шинжилгээ хийгдэж, гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаандаа ашигладаг байна гэсэн үг.

 

-Гэмт хэргийн шалтгаан нөхцөл харилцан адилгүй байх. Гэхдээ ерөнхийд нь тоймлож хэлвэл.

 

-Хэрэг болгоны үйлдэгдсэн шалтгаан түүнд нөлөөлсөн хүчин зүйлүүд өөр өөр. Тухайлбал, Монгол Улсад гэмт  хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөл түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг нийгмийн, эдийн засгийн гэж байдаг. Үүнээс гадна гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл нь хувь хүний төлөвшил ёс суратхуунтай байдаг аж. Дээрээс нь манай иргэдийн эрх зүйн мэдлэг хомс, цаашлаад согтууруулах ундааны зүй бус хэрэглээ, зарим тохиолдолд хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнгүй үйл ажиллагаа хүртэл гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болж байна.

 

-Улс орны эдийн засаг тогтворгүй болж, хямарснаас хулгайн гэмт хэрэг нэмэгдлээ  гэж тайлбарлах нь байна. Үнэхээр тийм юм болов уу. Та бүхний судалгаанд ажиглагдсан нь байна уу?

 

-2015 онд хулгайн гэмт хэрэг нэмэгдсэн статистик үзүүлэлт гарсан. Манайд нэмэгдсэн гэдгийг ихэвчлэн өмнөх үеийнхтэй нь харьцуулж дүгнээд байгаа юм. Харин олон улсын жишиг нь 100 мянган хүнд ногдож байгаа гэмт хэрэг, 100 мянган хүнд хулгайн хэрэг хэд байгаа юм гэж тооцож, дүгнэлт гаргадаг. Энэ маягаар гаргавал өсөл, бууралт баримжаатай гарч ирдэг. Мэдээж хулгайн гэмт хэргийг гэмт хэргийг шунахайн сэдэлтэйгээр үйлддэг. Амьдралын наад захын хэрэгцээгээ хангахын тулд хулгай хийсэн тохиолдол ч байна. Гэтэл бололцоотой мөртлөө амар хялбар аргаар амьдрах хүсэлтэй залуус бий болсон нь хулгайн гэмт хэрэг гарах шалтгаан болж байна.Шалтгаан нөхцөл хэрэг бүр дээр харилцан адилгүй байдаг.

 

-Хар тамхи, түүнтэй холбоотой хэрэг аюул болж байна. Энэ хэрэгт гурван сурагч холбогдчихлоо. Хэргийн шалтгаан нөхцөл нь юу байдаг юм бол. Амар хялбар мөнгө олох, бусдад уруу татагдсан гэх зэргээр л тайлбарлаад байдаг.

 

-Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг хууль бусаар олж авах, хэрэглэх гэмт хэрэг цагдаагийн байгууллагын толгойны өвчин болсон асуудал. Энэ хэргийг илрүүлэх, нотлох, шалгах шийдвэрлэхэд байнга анхаарлаа хандуулж байдаг. Хар тамхи бол тахал. Манай хойд, өмнөд хөршүүдэд энэ тал дээр маш их асуудал тавьдаг. Манай зарим судлаач архи согтууруулах ундаанаас хол залуусын чөлөөт цагийг зөв боловсон  өнгөрүүлэх  зөв өнгөрүүлэх, татварын хөнгөлөлт эдэлдэг газруудыг төрийн бодлогоор дэмжин нийгэмд байгуулах нь хэрэгтэй. Төр засгийн бодлого байвал иргэд муу зуршил, хандлага руу хэлбийхгүй байх боломж бий гэж дүгнэсэн байдаг. Сурах, хөдөлмөрлөх насандаа муу зуршилд автаж, насан туршдаа өвчтэй болчихож байна. Иргэдээ ийм болгохоос урьдчилан сэргийлэхийн тулд хар тамхитай тэмцэх төрийн бодлого хатуу байгаад байгаа юм.

 

-Манайд бол чиглэн бариад явж буй төрийн бодлого алга. Хэд хэдэн конвенцид элссэн, Эрүүгийн хуульд энэ хэргийн тухай заасан байна.

 

-Саяхан батлагдсан Эрүүгийн хуульд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй холбоотой гэмт хэргийг нарийвчлан тусгасан. Хүлээлгэх эрүүгийн хариуцлагатай холбоотой. ОХУ болон зарим улсад бол ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлого баталсан байдаг юм билээ. Тухайлбал, ОХУ “Мансууралтай тэмцэх 2020 он хүртэлх хөтөлбөр” боловсруулаад, түүнийхээ дагуу хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгуллагууд нь тэмцэж байх жишээтэй.

 

-Тэгвэл гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тодорхойлж байгаа юм чинь бууруулах боломжийг судалж байгаа нь ойлгомжтой. Ямар арга зам байна.

 

-Манай төрийн болон төрийн бус байгууллагууд иргэдийнхээ ухамсар, сэтгэлгээ эрх зүйн боловсролд өөрчлөлт оруулах шаардлагатай нь ажиглагддаг. Үүнийг хийхийн тулд албан болон албан бус сургалтыг зохион байгуулах шаардлагатай. Мөн хүмүүсийг завгүй байлгаж, хөдөлмөрлөх бололцоо, эдийн засгийн хөшүүргийг бий болгох хэрэгтэй байна. Нийгэм буй цагт гэмт хэрэг байсаар байдаг. Гэхдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлж, гэмт хэргийг бууруулахад хүнээ өөрчилж, зөв хандлагыг төлөвшүүлэх чухал байна. Гэмт хэрэгтэй тэмцэж байгаа арга барил, хүмүүсийн хандлага өөр өөр шүү дээ.

 

-Судалгаанд үндэслээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ямар ажил байна вэ?

 

-Ер нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд юу болж, бүтэхгүйг харахдаа гол биш шийдэл хамгийн чухал. 2015 онд хулгайн гэмт хэргийн гаралт өндөр бүртгэгдсэнтэй холбоотойгоор НЗДТ, НИТХ, Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Хөршийн холбоо” гэдэг үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь нийслэлийн хэмжээнд хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх арга барилаа өөрчилж аливаа хүн өөрийн эд хөрөнгөдөө сонор сэрэмжтэй байхаас гадна бусдыг хамгаалах  сэтгэлгээг төлөвшүүлэхэд чухал арга хэмжээ болжээ гэж дүгнэж байгаа.

 

-Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгджээ. Энэ гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар нэг судалгаа хийж байна уу?  

 

-Цаашдаа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр судалгаа хийж байна. Гэр бүлийн хүчирхийлэд өртсөн хүн зовлон, шаналгаагаа шууд цагдаа дээр ирээд хэлдэггүй. Уул нь энэ мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж байж энэ гэмт хэргийг таслан зогсооно. Хүчирхийлэлд өртсөн хүн багшдаа, нийгмийн  ажилтанд гэдэг ч юмуу бусад хүнд хэлдэг. Гэтэл олон улсын жишиг хандлагыг харахад сэтгэл зүйн төвүүдийг олноор байгуулсан байдаг. Хүчирхийлэд өртсөн хүн сэтгэл зүйчид очиж зөвлөгөө авдаг, сэтгэл зүйч тухай хүний мэдээллийн нууцлалыг хангахаас гадна эрдслийг түвшинг тодорхойлон, үйлчлүүлэгчийнхээ амь нас, эрүүл мэндийг цагдаагийн байгууллагатай хамтраад хамгаалдаг. Манайд энэ ажлыг явуулах чиглэлээр тодорхой хөрөнгө хүч, санхүүжилтийн судалгаануудыг хийж байна.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
shavi ni:
Mundag bagsh. Erdemtei hun daruu gj..hundelj yvdag amjilt husie.
2016-01-13
Tuguldur:
Mundag bagsh shuu Bagshaa ta zub yarijeeeeee
2016-01-13
батболд:
та яасан худалч хүн бэ. энэ багшийг олон хүн мэднэ. чи л өөрөө харин юу ч мэдэхгүй болоод л ингэж ком-ын араас бичиж суугаа байхда
2016-01-13
Зочин:
Бурууг бусдаас хайж эхлэв ээ
2016-01-13
Зочин:
AJIL HAMAAGUI BAS.ZALUUUS AMARHAN BAYJIH SANAAG DEED AX NAR BAYCHUUDIIN HUUHDUUDEES SURCH BNA SHUUUU DEEE.UNETEI MASHIN IH MONGIIG AMARHAN BURUU ARGAAR OLJ AVHIIG HUSEJ BNSHDEEE
2016-01-13
Зочин:
Gonginoson balai gar l baidgiin ternees yu ch medehgui
2016-01-13
Tuguldur:
Mundag bagsh shuu Bagshaa ta zub yarijeeeeee
батболд:
та яасан худалч хүн бэ. энэ багшийг олон хүн мэднэ. чи л өөрөө харин юу ч мэдэхгүй болоод л ингэж ком-ын араас бичиж суугаа байхда
Зочин:
Сайн! Билэгээ багш чадалтай шүү
2016-01-13