Афганистанд газар хөдөлжээ
2016-01-13

 

АНУ-ын Геологи судалгааны төв “Афганистан улсад орон нутгийн 10.00 цагийн орчимд 5.6 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо” гэж мэдээллээ. Газар хөдлөлтийн голомт Файзабад хотоос өмнөд зүгт 62 км-ийн зайтай болжээ.

 

“Чичирхийлэл нийслэл Кабул болон Пакистаны Исламаб хотноо мэдрэгдсэн” хэмээн Энэтхэгийн “India post” мэдээлсэн байна.

 

“Гэнэтийн байгалийн гамшгийн үеэр Файзабад хотын нэг давхар шавар барилгууд нурсан. 10 гаруй хүн байшингийн нурангид даруулж бэртсэн. 100 гаруй аврагч гамшгийн бүсэд ажиллаж байна” хэмээн тус хотын аврах албанаас уламжлав.

 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Афганистаны хойд хэсэгт 6.2 баллын хүчтэй газар хөдөлж, хоёр хүн амиа алдсан. Уг газар хөдлөлтөөс хоёр сарын өмнө Афганистан болон Пакистаны хилийн орчимд 7.5 баллын хүчтэй газар хөдөлж, 324 хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин