Дархан-Уул аймагт 891 гэмт хэрэг гарчээ
2016-01-15

Дархан-Уул аймгийн прокурорын газраас 2015 онд аймгийн хэмжээнд гарсан гэмт хэргийн нөхцөл байдал, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалсан байна. Тус аймагт  2015 онд  891  гэмт хэрэг гарснаас нийт гэмт хэргийн  771 буюу 86,6 хувь нь аймгийн төвд,  50 буюу 5,6 хувь нь Шарын голд, 25 буюу 2,8 хувь нь Орхон, 45 буюу 5 хувь нь Хонгор суманд тус тус  гарчээ.

 

 Нийт хэргийн 457 буюу 39 хувь нь хөнгөн,  592 буюу 50,4 хувь нь хүндэвтэр, 89 буюу 7,6 хувь нь хүнд, 35 буюу  3 хувь нь онц хүнд хэрэг эзлэж байна. Нийт гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулвал 2014 онд 986 хэрэг гарсан бол 2015 онтой харьцуулахад  95-р буюу 9,6 хувиар буурсан, хүндэвтэр хэрэг 67-р, хүнд хэрэг 17-р, онц хүнд хэрэг 8-р тус тус өссөн, харин хөнгөн гэмт хэрэг 74-р буурсан байна.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргээс 73 хүнд холбогдох 55 хэрэг нь төрийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэрэг байгаа нь 19-р буюу 34,5 хувь, насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэг 47 байгаа нь өмнөх оныхоос 11-р буюу 23 хувь тус тус өссөн ба нийт гэмт хэргийн 275 буюу 30 хувь нь согтуугаар үйлдэгджээ.

 

Тайлангийн хугацаанд эрүүгийн хэрэг үүсгэсэн 891, өмнөх оны үлдэгдэл 182, хэрэгсэхгүй болгосноос болон түдгэлзүүлснээс сэргээсэн 94, шүүхэд шилжүүлснээс буцсан 6, нийт 1173 хэрэгт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулснаас 293  хэрэгт прокурор яллах дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлсэн байна.  Шүүхээс  326 хүнд ял оногдуулснаас 102 буюу  31,2 хувьд нь хорих ялыг биечлэн эдлүүлэхээр, 224 буюу  68,8  хувьд нь хорихоос өөр төрлийн ял оногдуулсан аж.

 

Тус аймагт гарсан эрүүгийн нөхцөл байдлын талаар  аймгийн засаг дарга болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга нарт танилцуулга хүргүүлж, хамтран ажиллах талаарх саналаа хүргүүлсэн байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин