Ерөнхийлөгч Швейцарийг зорилоо
2016-01-18

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо энэ оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд болох Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр мордов.

 

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар глобал түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлдэг бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтаар “Үйлдвэржилтийн 4 дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд 250 гаруй салбар хуралдаан болно.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дэлхийн усны хомсдол, хүртээмж: Дэлхийн усны хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэсгэх нь” хэлэлцүүлэг,  “Уул уурхай, металлург: Бодлогын төлөв” зэрэг уулзалтад оролцохоор төлөвлөж байна.

 

Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, тавьж буй хөгжлийн зорилтоо танилцуулах зорилгоор 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “Монголын үдэш” арга хэмжээг зохион байгуулна.

 

Чуулга уулзалтад манай улс өндөр дээд түвшинд оролцох нь улс орноо сурталчлах, олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэгт ач холбогдолтой.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Та одоо болиоч ээ, яасан ичдэггүй юм бэ.. Улс орноо удирдаж авч явж сурчихаад тэр дэлхийн хэмжээний том том юмаа сайхан яриад бүлт үсрээд яваач. Олон улсад та бол элэг доог болохоос хийж бүтээх юм тэнд байхгүй. Олон юм ярилгүй улс орноо нэг харчих тэгэх үү.
2016-01-20
Зочин:
Buuhaasaa.umnu.sain.teneed.avii.daa
2016-01-18
Зочин:
тэнээд л гуйлагчин царайлаад доншуучлаад явхым. Сая Фраөнц явахдаа ороод ирэх нь яасым бэ.
2016-01-18
Unen ug:
Horst delhkiid sanaa zovhkoos iluu Hoh Mongoldoo hiih ajil ih baina shuu Eronhiilogchoo
2016-01-18
Зочин:
элбэгдорж гадаадын орнуудад том самбар байрлуулаад өөрийнхөө зургийг тавьчихаа сонгуулийн сурталчилгаа шиг амар байхгүй юу байн байн явахгүй эдийн засаг хүнд байхад
2016-01-18
nergui:
buuhaasaa umnu sain tenj bnadaa eh ornoo norwege sheiwtsar shig bolgoson bol ta ug ni ingej tenej bolno daanch tegej chadahgui ni odoo todorhoi bolsondoo
2016-01-18