Дахин халдлага үйлдэхээ мэдэгджээ
2016-01-19

Буркино-Фасо улсын нийслэл Уагадуга хотноо энэ амралтын өдөр “Аль Кайди” бүлэглэлийн нэг салбар гэгддэг “Исламын Магрибын Аль Кайди” бүлэглэл дараалласан халдлага үйлдсэн билээ. Уг халдлагын үеэр 28 хүн амиа алдсан юм. Амиа алдагсдын ихэнх нь жуулчид аж. Цагдаагийн газраас мэдээлснээр “Канадын зургаан иргэн, АНУ, Франц, Голланд, Швейцарь улсын иргэн амиа алдсан” гэжээ.

 

Хэт даврагчид жуулчдын ихээр үйлчлүүлдэг “The Splendid” гэх зочид буудлын өмнөх автомашины зогсоолд дэлбэрэлт зохион байгуулснаас гадна амиа золиослогч буудлын төв танхимд өөрийгөө егүүтгэсэн билээ. Энэхүү халдлагад 10 гаруй этгээд оролцсон хэмээн цагдаагийнхан мэдэгдсэн байна.

 

Тус улсад халдлага үйлдэж, амжилттай зугтаасан хэт даврагчид өчигдөр 11 минут үргэлжлэх видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулж, Буркино-Фасо улсад дахин халдлага үйлдэж, жуулчдыг хөнөөхөө мэдэгдсэн байна. Хэт даврагч “Биднийг битгий мартаарай. Бид эргэн ирэх болно” гэж хэлжээ.

 

Халдлагын дараа Канадын Ерөнхий сайд Жастин Труда иргэдээ тус улсад очихгүй байхыг сануулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин