2015 оны шилдэг 25 дууг нэрлэлээ
2016-01-19

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур” наадмын 29 дахь удаагийн шалгаруулалт энэ сарын 16, 17-нд “Улаанбаатар” чуулгын концертын танхимд болсон. Энэ жилийн наадамд 100 гаруй уран бүтээлчийн 93 дуу бүртгүүлснээс дараах 25 дууг 2015 оны шилдэг дуугаар нэрлэжээ.

 

“Морин хуур 2015” наадмын оны шилдэг 25 дуу

 

Шилдэг дуу

Зохиогч

1

Тэнгэрийн хаяа

Д.Нацагдорж /МУУГЗ/

2

Аав л нутаг хоёр минь

Д.Дорлиг

3

Ээж минь та урт наслаарай

Д.Цэцэрлэг

4

Хүчитний манлай

Р.Санжсүрэн

5

Гэргий ээж

Б.Магсаржав

6

Ембүүртэй нуур

Г.Тэрбиш

7

Дарьгангын хээр тал

Х.Алтангэрэл

8

Алтан овог

Н.Чулуунхүү

9

Уйдашгүй эх орон

Ц.Эрдэнэбат

10

Сүүнд ивэлсэн хайр

Б.Цогтдэлгэр

11

Тэнгэр энтэй аав

Д.Ариунболд

12

Дөрвөн цагийн аяс

Д.Батсүх

13

Цэцэн ханы нутаг

Б.Бямбабаяр

14

Хоймор өнжих нар

Б.Бат-Эрдэнэ

15

Отгон тэнгэр тандаа

У.Пүрэвсүрэн /ХЦДБЧ/

16

Хакухо их аварга

Г.Жанцансамбуу

17

Аглаг бүтээлийн орон

Н.Бат-Өлзий

18

Хамгийн сайхан орон

П.Саранзаяа

19

Жигүүр саарал

Ц.Пүрэвхүү

20

Улаанбаатар

Д.Чулуун

21

Тавилангийн харгуй

Т.Сэр-Од

22

Эхийн сэтгэл

У.Нармандах

23

Хайрын цагаан даль

А.Мөнгөншагай

24

Үй зайгүй миний найзууд

Х.Мөнхертөнц

25

Бурхан халдун

Н.Жанцанноров

           

Эдгээр 25 дуунаас “Оны тэргүүн дуу”-г   мэргэжлийн хөгжмийн зохиолчид, яруу найрагч, хөгжмийн мэргэжилтнээс бүрдсэн шүүгчийн баг “Гала” тоглолтон дээр тодруулах юм. “Гала” тоглолт энэ  сарын 28 ны 19:00 цагт Соёлын төв өргөөнд болно.

 

Оны шилдэг дууны Гранпри шагналд Ерөнхийлөгчийн нэрэмжит өргөмжлөл, Морин хуур цом, тэргүүн шагналд БСШУЯ ны нэрэмжит өргөмжлөл цом мөнгөн шагналуудыг олгох юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
сайхан бүтээлүүд үзэлцэх нь ээ
2016-01-19