“Босуул” эргэж босно
2016-01-19

Найруулагч Ж.Сэнгэдоржийн найруулсан “Босуул” уран сайхны кино өнгөрсөн наймдугаар сард дэлгэцнээ гарч эхэлсэн билээ. Уг кино зураг авалт хийгдэж эхэлсэн цагаасаа үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан юм. Учир нь, Сэнгээ найруулагчийн бүтээл жинтэй, байнга тэсрэлт хийж байдаг учраас үзэгчид ийн хоног тоолон хүлээсэн нь дамжиггүй. Тэр хүлээлт ч талаар болоогүй юм. Гэвч “Босуул” дэлгэцнээ хэдхэн хоног гараад л учир битүүлгээр хаагдсан билээ. Юуны учир хаагдаж, дэлгэцнээс буух болов гэдэг нь өнөөг хүртэл нууц хэвээр...үзэгчид “Босуул”-ыг хүлээсээр...

Тэгвэл “Босуул” тун удахгүй дахин босохоор болжээ.

...Цэрэг байхдаа үйлдсэн нүгэлдээ гэмшин тайгын гүнд нам гүмхэн амьдрах Хүдэрийн эгэл борог амьдралаар кино эхэлдэг. Нэг л өдөр түүн дээр цэргийн тушаалтан ирж, хөвчийн гүнд газарчлан, ахан дүүсээ барьж хороох ажилд дахин гар дүрэхийг шаардсанаар "Босуул"-ын үйл явдал өрнөнө. Жүжигчин А.Баттүшиг, Ялалт, С.Ариунбямба, Р.Хишигдэлгэр нар гол дүрд нь тоглосон уг бүтээлээс зураг авалт, зохиол, жүжигчдийн уран чадвар гэх мэт том, жижиг бүх зүйлээс "Монгол хүн"-ий үнэр ханхийх...

 

“Босуул” эргэж босно

 

“Босуул” эргэж босно

 

“Босуул” эргэж босно

 

эх сурвалж: Eagle.mn

Shuud.mn
Сонин хачин