Хүүхдийн мөнгө олгох тогтоолыг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив
2016-01-20

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараагаар нь хүүхдийн мөнгийг олгох тухайТогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ тогтоолоор хүүхдийн мөнгийг өмнө жишгээр олгохоор заасан юм. Уг төслийг хэлэлцэх үед “Хүүхдийн мөнгийг өнөө маргаашгүй олгох шаардлага нийгэмд байна. Засгийн газар энэ оны төсөвт тодотгол хийх шаардлагатай байгаа. Гэхдээ энэ хуулийг анхны хэлэлцүүлгээр баталж өгөх санал гаргаж байна” хэмээн УИХ-ын гишүүн Д.Батцогт горимын санал гаргалаа.  Байнгын хорооны гишүүдийн олонхи нь энэ саналыг дэмжсэн юм.

 

Байнгын хорооны хурал үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин