Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн тоглолт болно
2016-01-21


Улсын Филармони 2016 оны 01, 02 – р сард монгол хөгжмийн бүтээлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж урын санг баяжуулах, иргэдийн үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж үндэсний соёл, уламжлалт бахархалыг бий болгох, ТВ, Радио, цахим орчин дахь Монгол хөгжмийн бүтээлийн эзлэх хувийг нэмэгдүүлэх, монгол бүтээлийг дэлхийн зах зээлд сурталчлах зорилго бүхий “Монгол уран бүтээл” төслийг хэрэгжүүлж байна.


Тус төслийн хүрээнд нийт 5 тоглолт болох бөгөөд 01 – р сарын 22-нд 19.00 цагт Монголын хөгжмийн зохиолчдын “Дан хөгжмийн болон дууны шилдэг уран бүтээлийн концерт” улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглогдох гэж байна.


Тоглолтыг Монголын хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд улсын Филармонийн симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар, дуучин П.Өнөржаргал, Ш.Наранчимэг, хөтлөгч тайлбарлагчаар СГЗ Ч.Буянхишиг нар оролцоно.


Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг: www.mgl-philharmonic.com болон 7011-8012, 7014-8012 дугаарын утсаар лавлана уу.Тасалбарыг 1900-1617 үнэгүй хүргэж байна.

Shuud.mn
Сонин хачин
Mongoljin:
Mash saihan medee baina. Mongol uran byteel tusuld amjilt hysie.
2016-01-25