“Gangnam style”-ийн амжилтыг эвджээ
2016-01-22

Британийн нэрт дуучин Аделийн сүүлд гаргасан “Hello” дууг 87 өдрийн дотор “Youtube.com” сайтаас нэг тэрбум хүн үзсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ийнхүү “Hello” дуу Өмнөд Солонгосын дуучин PSY-ийн “Gangnam style” дууны амжилтыг эвджээ.

 

“Gangnam style” дуу “Youtube.com” сайтад байршаад 158 өдрийн дараа тэрбум хандалт авч байсан аж. “Hello” дуу ийнхүү “Youtube.com” сайтаас хамгийн хурдан хугацаанд тэрбум хандалт авсан уран бүтээл боллоо.

 

Мөн Адель “Hello” дуугаараа дуучин Тэйлор Свифтийн “Bad blood” дууны амжилтыг эвдсэн юм. “Bad blood” дууг 24 цагийн дотор “Youtube.com”-ээс 24.5 сая хүн үзсэн бол “Hello” дууг мөн хугацаанд 27.7 сая хүн үзжээ.

 

Аделийн “25” цомог зөвхөн зул сарын баяраар нэг сая хувь зарагдсан анхны цомог болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин