Чуулганы хуралдааныг хаалаа
2016-01-22

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Засгийн газрын тэргүүнд хандан тавьсан газрын тосны бүтээгдэхүүний үнийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар мэдээлэл сонслоо.

 

Дэлхийн зах зээлд шатахууны үнэ үндсэндээ 5 дахин буурчээ. Нэг  баррель газрын тосны үнэ 130 ам.доллараас  28.7 ам.доллар луу унасан байна. Үүнтэй холбоотой дэлхийн улс орнууд шатахууныхаа үнийг дотоодын зах зээлдээ хямдруулжээ. Хятад 41, Орос 48, АНУ 10, Герман 29 хувиар тус тус шатахууны үнээ хямдруулсан бол манай улс  2 хувиар үнээ бууруулжээ.  Шатахуун нь манай улсын эдийн засгийн өртгийг бий болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Жилдээ 1.1 сая тонн шатах тослох материалыг импортолдог байна.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын дэгийн дагуу сөрөг хүчний гишүүд асуултад Уул уурхайн сайд Р.Жигжид хариулсан юм. Тэрбээр  “Гадаад зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ унаад байхад Монголд тэр хэмжээгээр буурахгүй байна гэсэн шүүмжлэл гарч байна.  Онцгой албан татварыг 2 ч удаа УИХ-аар батлуулж авсан. Татвараа татаж төсөвт төвлөрүүлж, ямар нэг хэлбэрээр ард түмэнд буцаан тэтгэмж тэтгэврээр очиж байгаа. Нефть бүтээгдэхүүний хараат байдлыг яаж өөрчлөх вэ гэдэг чиглэлээр анхаарал тавьж ажилладаг. Монголд 1 сая орчим тонн газрын түүхий тос олборлодог болсон. Хэрэгцээ харин 1.3 сая тонн байдаг. Дотоодоосоо хэрэгцээгээ хангах болоогүй байгаа. Жижиг оврын үйлдвэр байгуулах чиглэлээр Аж үйлдвэрийн яаманд ид ажил явж байна. Говьд үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ нь хийгдэж байна.

 

Өмнө нь нефтийн үнэ зөвхөн нэг газраас хамааралтай байсныг задалж Хятад, Япон, Солонгос зэрэг хэд хэдэн орноос татдаг болсон. Урд хилээр татан авалтыг нэмэгдүүлсэн. Эдгээрийн зэрэгцээ бусад жижиг боомтоор авах чиглэлээр ажиллаж байна” гэлээ.

 

Асуулгын дараагаар гишүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийж байна. Харин хуралдааныг МАН-ын бүлгийн гишүүд орхин гарсан учир УИХ-ын дарга чуулганы танхимд орж ирэхийг шаардаж байна.

 

Гэвч МАН-ын бүлгийн гишүүд оролцоогүй тул  хуралдааныг хаалаа.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
УИХ-ын гишууд ажлаа хийгээчээ!!! Хурлаа хийж чадахгуй, хуралдаа ирэхгуй том толгойнууд зайлцгаагаачээ!!! Та нар хууль тогтоох л гэж ард тумнийг телеелж байгаа болохоос бие биеэ шантажилж, терийг сулруулах гэж сонгогдоогуй гэдгээ мэдэж авцгаа!!!
2016-01-22
Зочин:
Агваанлувсанчойжиннямданзанванчигбалсамбуун гуан айлдсаныг сийрүүлбээс Монгол бол, дэлхийн зүрхэн нутаг, лугших зүрх, Евро-азийн амин сүнс, дэлхийн дотоод эрчим хүчний гадагшлах гурван том амсартай юм шүү. Гацуурт гэж нэрлээд байгаа догшин нэр –Ноён хайрхан-ыг бол үеийн үед үүрд мөнхөд хайрлаж, хамгаалж ирснийг эх оронч сэтгэл зүйтэй, олон хутагт хувилгаад хамгаалж ирсэн бөгөөд одоо цагт эх оронч сэтгэлээ гээгээгүй Улсын хурлын гишүүд байгааг тод томруун харлаа. Өвөг дээдэс маань эх нутаг элгэн садангаа үүр мөнхөд хайрла, хамгаал гэсэн биш билүү. Эзэн Чингис хааны ЕСӨН САНУУЛГА, байгаль хамгаалах ИХ ЗАСАГ зэргийг МОНГОЛ ХҮН бүр хэрэгжүүлэх цаг иржээ. Бид биеээ дайсагнах, далд муу санаагаар хорлох, хүсэл тачаал, шунал, атаа хорслоо үл умартан СЭТГЭЛ БИЕЭ үл огоорон атгасан гар шиг нэгдсэн цагт МОНГОЛ ОРОН мандан бадрах болно.
2016-01-22