Өнөөдөр хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээл эгшиглэнэ
2016-01-22

 

Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Улсын филармони хамтран  “Монгол уран бүтээл” төслийг хэрэгжүүлж эхлээд буй. Төслийн хүрээнд энэ сард монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын дан хөгжмийн болон дууны уран бүтээлийн тоглолтыг зохион байгуулахаар болсон. Уг тоглолт Филармонийн концертын танхимд өнөөдөр 19.00 цагт тоглогдоно.

 

Тоглолтод орчин цагийн хөгжмийн зохиолчдын төлөөлөл болох Д.Лувсаншарав, Г.Бирваа, З.Түмэнжаргал, Г.Цэнддорж, Д.Баттөмөр, Т.Сэр-Од, Ж.Энхбаяр, Цэн.Эрдэнэбат, С.Баатарсүх нарын шилдэг бүтээлээс тоглох юм.

 

Тоглолтыг хөгжим судлаач Ч.Буянхишиг /МУСГЗ/ тайлбарлан үзэгчдийн хүртээл болгох бөгөөд Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, гоцлол дуучид, удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар нар оролцоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин